Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Александр Сирский Оросын цэргүүд Покровск хот орчимд үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгааг мэдэгджээ. Тодруулбал, Оросын явган цэргүүд хот руу нэвтэрч, эзэлсэн байршлаа тэлж байгаа аж.
Тэрбээр нөхцөл байдал хүндэрч байгааг онцолсон ч Покровск, Купянскт Украины арми бүслэгдсэн гэсэн мэдээллийг үндэслэлгүй гэж няцаав.
Покровск нь Донецкийн ложистикийн чухал зангилаа бөгөөд хэрэв хотыг оросууд эзэлбэл Краматорск болон Славянск хот руу давших зам нээгдэх юм. Тиймээс оросууд нэг жилийн турш энэ хотыг эзлэхээр дайтаж буй.
Эх сурвалж: ВВС

#Оросын цэргүүд, #УКраин,

Эрдэнэт-Овоо:
USD | 3568