ЭРҮҮЛ АМЬДРАЛ

Өнөөдөр ДЭЛХИЙН ГАР УГААХ өдөр: Нийт хүн амын 41.6 хувь нь гараа зөв угаадаг

Гар угаах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас 2008 онд дэлхий нийтээр гар угаах өдрийг тунхаглан жил бүрийн аравдугаар сарын 15-нд тэмдэглэж байхаар тогтжээ. Энэ онд тухайн өдрийг “Бидний ирээдүй бидний гарт. Бүгд хамтдаа урагшилцгаая!” уриан дор олон улсад тэмдэглэж байна.

Манай улс энэ өдрийг 13 дахь жил тэмдэглэж байна. Энэ өдөр албан байгууллага, эрүүл мэндийн ажилтан, эрдэмтэн мэргэжилтнүүд олны танил хүмүүсийн хамт гар ухаахын ач холбогдлыг иргэд, олон нийтэд ойлгуулан таниулдаг. Гараа тогтмол угааснаар гэдэсний суулгалт халдварыг 30 хувь, амьсгалын замын цочмог халдварыг 20 хүртэл хувиар бууруулж, бусдад халдварт болон халдварт бус өвчин аливаа нянгын дэгдэлтээс урьдчилан сэргийлдэг аж.

Мөн нян болон вирусний бүрхүүлийг задалж идэвхигүйжүүлдэг байна. Ковидын халдвараас сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг сахин биелүүлэхэд гараа угаах нь чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулж, гараа савандаж угааснаар аливаа өвчин болон халдвар дамжих замыг бууруулж чадна гэдгийг тодотгож байна.

Нийгмийн Эрүүл мэндийн төвөөс өнгөрсөн онд коронавируст халдварын талаарх хүн амын дундах мэдлэг, хандлага дадал ойлголтыг тогтоохоор хийсэн судалгаагаар нийт хүн амын 41.6 хувь нь гараа зөв угаадаг, насанд хүрэгчид гараа угаахдаа 12-20 секунд зарцуулдаг нь тогтоогджээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet