Жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг. 

Тархины харвалтаас сэргийлэх дэлхийн өдрийг тохиолдуулан 1, 2, 3-р эмнэлгийн харвалтын нийгэмлэгээс мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор н.Амарбаясгалан “Дэлхийд харвалттай тэмцэх өдрийг 2006 оноос хойш жил бүр тэмдэглэж ирсэн. Нийт хүн амын 12.5 хувь нь харвалтад өртдөг бөгөөд манай улс 2009 оноос хойш тэмдэглэж  байна. Тархины харвалт нь нас баралт болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм.  Энэ жил “Минут бүр — амь насны үнэтэй” уриан дор архины хэрэглээнээс үүдэлтэй харвалтын шинж тэмдгийг таньж, урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулахад анхаарч байна. Хэрэв харвалтын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй хамгийн ойр байрлах эмнэлэгт хандах нь амь насыг аврах чухал хүчин зүйл юм” гэлээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа “ Нүүрний тэгш хэм алдагдах, гар, хөл сулрах, хэл ээдрэх,  барьж байсан эд зүйлсээ гараасаа алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах шаардлагатай. Харвалт авсан хүний амь нас минутаар тоологддог.  Хэрэв цаг алдалгүй арга хэмжээ авбал амь насыг аврах бүрэн боломжтой. Эрт үед эмнэлэгт хандах нь эмчилгээний үр дүнг эрс нэмэгдүүлж, бүрэн эдгэрэх магадлалыг өндөрсгөдөг” гэв.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эмч Д.Уянга “Харвалтад хүргэж буй гол хүчин зүйлс нь эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал, сэтгэл санааны хямрал юм. Харвалт нь тодорхой насны хүмүүст түгээмэл тохиолддог өвчин боловч, иргэдийн буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи, тамхины хэрэглээний улмаас уг өвчнөөр өвчлөх хүмүүсийн нас жил ирэх тусам улам залуужиж байна. Иймээс иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл өндөр байж, шинж тэмдэг илэрмэгц эрт үед нь эмнэлэгт хандах нь амь насыг аврах, хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой” юм.

#онцолсон, #live, #Тархины харвалтаас сэргийлэх дэлхийн өдөр,