АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар БНСУ-д айлчлахын өмнө “No Trump!”, “No China!” гэсэн хоёр өөр жагсаал Сөүлд боллоо. Энэ нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёний хувьд хоёр их гүрний дунд дипломат тэнцвэрээ хадгалах сорилт болж байгааг ажиглагчид онцолж байна. Өмнөд Солонгос АНУ-тай цэрэг, аюулгүй байдлын чиглэлд өргөн хүрээнд хамтран ажилладаг, харин эдийн засгийн хувьд Хятадтай нягт уялдаатай.

Гэвч сүүлийн үед худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаас үүдэн тус улсын иргэд АНУ-ыг ч, БНХАУ-ыг ч эсэргүүцэх хандлагатай байна. Ерөнхийлөгч Ли АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт амлаж, хариуд нь гаалийн татварын тарифыг бууруулах тохиролцоо хийсэн. Гэвч үүний дараа АНУ-д цагаачлалын шалгалтаар 300 гаруй солонгос иргэн саатуулагдсан нь хоёр улсын харилцаанд сэв суулгаад буй.

Нөгөө талаас, Хятадын эсэргүүцэх хандлага сүүлийн үед Өмнөд Солонгост нэмэгдсээр байгаа бөгөөд ирэх өдрүүдэд болох Ши Жиньпиний айлчлалын үеэр ч энэ сэдэв дахин анхаарлын төвд орох төлөвтэй. Трампын айлчлалын үеэр талууд худалдааны асуудлыг ахин хэлэлцэхээр төлөвлөж байгаа ч эцсийн тохиролцоонд хүрэх магадлал бага гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

#Дональд Трамп, #Жагсаал, #“No Trump!”, #“No China!”,