ХАМАС бүлэглэл Улаан загалмайн хорооны зуучлалаар Газ руу нэвтэрч, барьцаалагдсан иргэдийн шарилыг олж, ар гэрт нь буцаан өгсөн байна.
Өнгөрсөн сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн гал зогсоох гэрээний дагуу ХАМАС барьцааны бүх хүнийг суллахын зэрэгцээ нас барсан иргэдийн цогцсыг эргүүлэн өгөхөөр тохирсон юм. Энэ дагуу 15 цогцсыг нас барагсдын ар гэрт шилжүүлэн өгсөн бөгөөд үлдсэн 12 цогцсыг хайж байна.
Цогцос хайх ажиллагаанд Египетийн техникийн баг оролцсон бөгөөд газар ухагч машин, техник ашиглан нуранги дундаас шарилыг эрж байгаа юм.
Удаан үргэлжилсэн бөмбөгдөлт, довтолгооны улмаас хүмүүсийг оршуулсан байршлыг тодорхойлох боломжгүй, зарим нь нурангид дарагдсан зэрэг нөхцөл байдлын улмаас цогцсыг шилжүүлэх ажиллагаа удааширч байна. Харин Израилын талаас ХАМАС зориуд ийм үйлдэл гаргаж байна гэж буруутгаж буй.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп барьцаалагдсан иргэдийн шарилыг нэн даруй буцаахыг ХАМАС-т анхааруулж, хэрэв биелүүлэхгүй бол арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian

#Израил, #Хамас, #барьцаалагдсан иргэд,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555