АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадад үйлдвэрлэсэн бараанд ногдуулж буй татварыг 10 хувиар нэмэгдүүлэхээ зарлалаа. АНУ өмнө нь Канадын бараанд 35 хувийн ерөнхий татвар, мөн металлд 50, автомашинд 25 хувийн тусгай татвар ногдуулсан бөгөөд энэ 10 хувийн татвар үүн дээр нэмэгдэх юм.
Энэ шийдвэр нь Ерөнхийлөгч асан Рональд Рейганы хэлсэн үгийг ашигласан сурталчилгаа Канадын Онтарио мужид цацсантай холбоотой аж. Сурталчилгаанд Рональд Рейган 1987 онд радиогоор илтгэл тавихдаа “Татвар америк хүн бүрд хор хүргэдэг” гэсэн эшлэлийг ашигласан байна. Трамп уг сурталчилгааг зохисгүй хэмээн нэрлэж, Канадын албаны хүмүүсийг уг видеог устгаагүй гэж шүүмжилжээ.
Канадын Ерөнхий сайд Марк Карни “АНУ-тай худалдааны хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн” гэж мэдэгдэж, цаашид худалдааны түншлэлээ төрөлжүүлэх бодлого баримталж байгааг онцолсон.
Эх сурвалж: ВВС

#Трампын татвар, #Ерөнхийлөгч Дональд Трамп,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555