Европын холбоо ирэх хоёр жилийн хугацаанд Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ баталгаажуулжээ. Евро зөвлөлийн тэргүүн Антонио Коста “Украины санхүүгийн хэрэгцээг ирэх хоёр жилд хангана” гэж тодотгосныг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский улс төрийн дэмжлэг хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. 

Гэхдээ Бельгид царцаасан Оросын 140 тэрбум еврогийн хөрөнгийг Украин болон Европын холбооны батлан хамгаалахад зарцуулах шийдвэрээ хойшлуулжээ.
Европын холбоо царцаасан энэ хөрөнгийг юунд, хэрхэн зарцуулахаа ирэх арванхоёрдугаар сард дахин хэлэлцэхээр төлөвлөж буй. Европ комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Энэ асуудал түвэгтэй, нарийн зүйлсийг тодорхой болгох хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС 

#Европын холбоо, #Орос Украины дайн,