Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэцийн их суудал хэлэлцэж байна. 

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд хүсэлт гаргагч буюу Засгийн газрын талаас ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын хууль эрх зүйн газрын референт Б.Төрбат нарын хуульчид оролцож байна.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

22:37, 2025-10-22

ҮХЦ-ийн их суудлын хуралдаан: Ерөнхий сайдыг огцруулах 95 дугаар тогтоол нь ХУУЛЬ зөрчсөн гэж үзлээ

Ерөнхий сайдыг огцруулсан асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрийг 22.30 цагт танилцуулахаар дэлгэцээ нээлттэй горимд өглөө.

21:05, 2025-10-22

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг хойшлуулж 22.30 цагт танилцуулахаар боллоо

Ерөнхий сайдыг огцруулсан асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрийг 19.00 цагт танилцуулах байсан ч 21.00 цаг болж хойшилсон. Тэгвэл ҮХЦ тус цагийг 22.30 болгож дахин хойшлууллаа.

18:56, 2025-10-22

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрийг 21:00 цагаас танилцуулна гэв

Ерөнхий сайдыг огцруулсан асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрийг 21:00 цагт дамжуулна. 

Гэрэл зургийг MPA.mn

17:31, 2025-10-22

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дууслаа. Цэц зөвлөлдөөд 19:00 цагт шийдвэрээ танилцуулна

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дууслаа. Цэц зөвлөлдөөд 19:00 цагт шийдвэрээ танилцуулна. 

Гэрэл зургийг MPA.mn

14:39, 2025-10-22

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг орхиж гарлаа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэцийн их суудал хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүд цэц өөрөө хууль зөрчиж байна гэж үзээд, Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг орхиж гарлаа. 

Гэрэл зургийг MPA.mn

12:46, 2025-10-22

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нар "ЦЭЦ хэт нэг талыг барьж байна" гэв

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нар ЦЭЦ хэт нэг талыг барьж байна гэсэн асуудлаар мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

11:21, 2025-10-22

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн гаргасан "гурав хоногийн дотор их суудлын хуралдаан зарласан нь хууль зөрчсөн" гэх гомдлыг ЦЭЦ хүлээн авсангүй

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: ЦЭЦ гурван хоногийн дотор их суудлын хуралдаан зарласан нь хууль зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Цэцийн хуралдаанд бэлтгэх тов, бэлтгэл ажил хууль зөрчсөн, хуульд заасан бэлтгэл ажлыг хийлгүйгээр хуралдаан хийж байна. Хуулийн зохицуулалтыг үндэслэлгүйгээр ашиглаж, тов зарласан учир, хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байна гэв. 

Харин ҮХ-ийн цэцийн их суудлын хуралдаан даргалагч ямар шалтгаанаар хуралдаан хойшлуулах гэж байгаа нь тодорхойгүй байгаа учир хүсэлтийг хүлээж авахгүй гэв. 

10:22, 2025-10-22

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Монголын улс төрийн түүхэнд хараар бичигдэх өдөр болж байна

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Цэцийн хурал мордохын хазгай гэдэг шиг анхнаасаа буруу явлаа. Цэцийн гишүүн н.Мөнхсайхан урд нь УИХ-д ажиллаж байсан, ашиг сонирхлын зөрчилтэй учир татгалзах албан хүсэлт өглөө. Мөн П.Сайнзориг гишүүн албан ёсны төлөөлөгч байсан, гэтэл гэрчээр дуудаж байна. ЦЭЦийн хурлын дүгнэлт зөв гарна гэдэгт итгэгүй байна. 

#онцолсон, #шуурхай, #live, #Үндсэн хуулийн цэц, #livetext,