Америкийн технологийн аварга “Amazon Web Services” буюу AWS-ийн системд доголдол гарснаар дэлхий даяар 1000 гаруй байгууллага, сая сая хэрэглэгч интернэт үйлчилгээ тасалдах асуудалтай тулгарлаа.
Тус компанийн Domain Name System буюу домэйн нэрийн системд үүссэн алдаа нь “Snapchat”, “Reddit”, “Canva”, “Roblox”, “Fortnite”, “Lloyds”, “Halifax” зэрэг олон байгууллагын системд нөлөөлсөн байна.
Домэйн нэрийн систем нь хэрэглэгч апп нээх, эсвэл вэб хуудас руу орох үед тухайн хүсэлтийг чиглүүлдэг интернэт газрын зураг мэт үүрэгтэй. Гэвч AWS-ийн сервер системүүдийг хооронд нь холбож чадахаа больсноор олон платформд доголдол үүсжээ.
AWS-ийн мэдээлснээр, энэ асуудал нь АНУ-ын Виржиния муж дахь тэдний хамгийн том дата төвд гарсан бөгөөд одоогоор кибер халдлагын шинж илрээгүй, харин хүний алдаа, эсвэл серверийн хэвийн ажиллагааны доголдол байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж буй.
Эх сурвалж: ВВС

Эрдэнэт-Овоо:
USD | 3568