АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр гадаадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүдэд зориулсан H-1B визэнд 100 мянган ам.долларын хураамж авахаар болсон билээ. Тэгвэл үүнийг Америкийн Худалдааны танхим эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Тус танхимын бодлогын дарга Нил Брэдли “Ийм өндөр хураамж тогтоох нь АНУ-ын ажил олгогчид энэ хөтөлбөрийг ашиглах боломжийг хааж байна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээл суларч, технологийн салбарын өрсөлдөх чадвар буурна” гэж мэдэгджээ.
Энэхүү шийдвэрийг технологийн салбарын тэргүүлэгчид, тэр дундаа Илон Маск, “Microsoft”-ын гүйцэтгэх захирал Сатья Наделла, “Google”-ийн эцэг компани “Alphabet”-ийн тэргүүн Сундар Пичай нар эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Харин Цагаан ордон энэ шийдвэрийг “Хураамж тогтоох нь хөтөлбөрийг шинэчлэх эхний алхам” гэж онцолсон юм.
Энэхүү шинэ журам нь шинээр виз мэдүүлж байгаа мэргэжилтнүүдэд хамаарах бөгөөд тэд хураамж төлөөгүй тохиолдолд виз олгохгүй байхаар заажээ. Ингэснээр компанид 100 мянган ам.долларын хураамж төлж, өндөр ур чадвартай мэргэжилтэн урих уу, эсвэл дотоодын хөдөлмөрийн зах зээлээс ажиллах хүч хайх уу гэсэн сонголтын аль нэгийг хийх ёстой болж буй. H-1B виз эзэмшигчдийн олонх нь Энэтхэг, Хятадын мэргэжилтнүүд бөгөөд ур чадвар, мэргэшил, туршлагын хувьд өндөр түвшний, компанид онцгой хувь нэмэр оруулж чадахуйц байдаг гэж мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж: BBC

#АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557