ЗАСГИЙН ГАЗАР

Г.ЁНДОН: Халдварын анхны тохиолдол Оюутолгойд гарснаас хойш нүүрсний экспорт буурсан

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг гишүүд танилцууллаа.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Монгол Улс БНХАУ-ын нүүрсний экспортод томоохон байр суурь эзэлдэг. Хятад Улс жилд дунджаар 70-80 сая тонн коксжсон нүүрс авдаг. Үүнээс 30 гаруй сая тонныг манай улс дангаараа хангадаг байсан. Гэвч бид сүүлийн үед энэ байр сууриа алдаад байна. Коронавирусийн анхны тохиолдол Оюутолгой компани дээр гарснаас хойш экспортын хэмжээ буурч явсаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Түүнээс өмнө нүүрсний экспорт 2019 оны гүйцэтгэлээс 25 хувиар давж байсан. Энэ чигээрээ явсан бол өнөөдөр төсвийн биелэлт олон хувь давахаар байлаа.

Тиймээс бид Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган боомтуудаар жилд 50-60 саяыг гаргах саналыг тавьж байгаа. Үүнийг хамтарсан зөвлөл дээр үргэлжлүүлэн ярилцана. Хоёрдугаарт чингэлэг тээврийн терминалын асуудал бий. Нүүрс экспортлоход тээврийн дэд бүтцийн асуудал тулгамдаж байсан.

Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард Шивээхүрэн дээр чингэлэг тээврийн терминалын асуудлыг боомтын зөвлөлөөр оруулсан. Одоогоор бүтээн байгуулалтын ажил дуусах шатанд явж байна. Мөн энэ оны долдугаар сард Гашуунсухайт боомт дээр чингэлэг тээврийн терминалын нэмэлт гарцыг барих асуудал яригдсан” хэмээн ярилаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet