10.13: 17 хүн нас барж, халдварын 2,565 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Гэрэл зургийг MPA.mn
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.10.13/
Сүүлийн 24 цагт халдварын 2,565 шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барлаа. Тохиолдлуудын 1,322 нь Улаанбаатар хотод, 1,243 нь орон нутагт батлагдлаа.
Харин 8,236 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан бол 19,443 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3,364 нь хүүхэд, 1,486 нь жирэмсэн эх байна.
Халдвар авсан иргэдийн,
- 10,140 хүний биеийн байдал хөнгөн,
- 6,748 хүн нь хүндэвтэр,
- 2,191 хүн нь хүнд,
- 364 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,409 болсон бол гэрийн ажиглалтад 60,425 хүн байна.
Мөн 2,253.082 хүн вакцины I тунд, 2,134.545 хүн вакцины II тунд, 350,230 хүн III тунд хамрагджээ.


Хариулах