ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хүзүүндээ хоёр жилийн турш дугуйтай явсан буга чөлөөлөгджээ

АНУ-ын Колорадо мужийн толгодод хоёр жилийн турш хүзүүндээ дугуйтай тэнүүчилсэн буга эцэст нь чөлөөлөгдсөн гэж зэрлэг ан амьтдын албаны хүмүүс мэдэгдэв.

Колорадо мужийн Цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг ан амьтдын газар (CPW)-ын ажилтнуудын хэлснээр бугай дөрвөн жил хагасын настай бөгөөд түүнийг тайвшруулж, дараа нь эврийг нь тайрснаар дугуйг салгаж чаджээ. Ажилтнууд долоо хоногийн дотор дөрвөн оролдлого хийж, сүүлийнх нь бүтэмжтэй болсон гэв.

Зэрлэг ан амьтдын ажилтнууд 2019 оны долдугаар сард хүн амын дунд судалгаа хийхдээ хүзүүндээ дугуйтай бугыг анзаарчээ. 270 гаруй килограмм жинтэй тус буга Парк Каунти, Жефферсон тойргийн хооронд хэд хэдэн удаа тэнүүчилж байгааг бүртгэсэн боловч өвлийн улиралд удаан хугацаанд алга болдог байв. Мөн бусад хандгай ойрхон байх үед зэрлэг ан амьтдын ажилтнууд хангалттай ойртож чаддаггүй байсан бол энэ удаад буга урамдах цагаар ойртох боломж гарчээ.

“CPW”-ын ажилтан Скотт Мердок даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дугуйны ирмэг дээрх ган оруулгаас болоод тасдах боломжгүй байсан учраас эврийг нь тайрсан гээд “Дугуйг салгахад маш хэцүү байсан, буга хүзүүндээ жижиг шархтай үлдэж, үс нь бага зэрэг халцарсан” гэжээ. Мөн дугуйн дотор нарсны шилмүүс, шороо орж дүүрсэн байсан бөгөөд дугуйг зөөхөд маш хүнд жинтэй байсан гэж тэр хэлэв.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet