Израилын Засгийн газар, Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн Газад гал зогсоох,  барьцаалагдсан хүмүүсийг суллах төлөвлөгөөг албан ёсоор баталлаа.

Нетаньяху үүнийг түүхэн ач холбогдолтой үйл явдал хэмээн тодорхойлж, Ерөнхийлөгч Трамп, АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нарт талархал илэрхийлжээ. 
Трампын мэдэгдсэнээр, барьцаанд байгаа израил иргэдийг даваа, эсвэл мягмар гарагт суллах төлөвтэй байна. Мөн Израил палестин хоригдлуудыг суллаж, Газын зарим хэсгээс цэргээ татах юм. 
Гэвч шинжээчид Газыг цаашид хэн удирдах, Палестины тусгаар тогтнол зэрэг нухацтай асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг онцолж байна.

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас мөн л энэ өдрийг түүхэн мөч гэж нэрлээд, “Газад цус урсахыг  зогсоохыг хүсэж ирсэн, одоо энх тайван  тогтоно гэж найдаж байна” хэмээв. Тэрбээр Трампын дэмжлэгтэйгээр Палестины эрх барих  байгууллагыг шинэчлэхээ илэрхийллээ.

Эх сурвалж: BBC 

#онцолсон, #Газ, #Дайн, #Израил, #Израил Газын дайн,