Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израилын иргэд рүү халдсан билээ. Энэ үеэр амь үрэгдсэн 1200 хүний дурсгалыг израилчууд хүндэтгэж, барьцаалагдсан 200 гаруй иргэнийг суллах хэлэлцээг хийхийг эрх баригчдаас шаардлаа. 

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Израил асар их зовлон туулсан ч нугараагүй, ХАМАС-ын дэглэмийг устгаж, барьцаалагдсан бүх иргэнээ суллан, Газаг дахин аюул учруулахгүй газар нутаг болгоно” гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ халдлагын улмаас үүдсэн дайныг зогсоох энхийн хэлэлцээ Египетийн Шарм-Эль-Шейх хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хэлэлцээний гол сэдэв нь дайны гал зогсоох, барьцаалагдсан хүмүүс, хоригдлуудыг солилцох, Израилын цэргийг Газаас гаргах, хүмүүнлэгийн тусламж хүргэх зэрэг асуудал байгаа юм. 

Амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг ийнхүү хүндэтгэж, гал зогсоох хэлэлцээ үргэлжилж байх зуур Газад довтолгоо үргэлжилсээр байна. Газын зарим дүүрэг болон дүрвэгсдийн хуаран руу Израил цохилт өгсөний улмаас хүмүүс нас барж, гэмтэж бэртсээр байгаа бөгөөд орон нутгийн 25 эмнэлгийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байна. 

Эх сурвалж: BBC 

#Израил, #Хамас,