АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Газад энхийг тогтоох хэлэлцээ Египетэд эхэллээ. Хэлэлцээгээр Израил, ХАМАС-ын зөрчлийг шийдэх арга замуудыг хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгч Трампын дэвшүүлсэн 20 заалттай энхийн төлөвлөгөөний нөхцөлүүд дээр төвлөрөх юм. Энэхүү төлөвлөгөөнд тусгасан Израилын олзлогдогсдыг суллах зэрэг зарим нөхцөлийг ХАМАС хүлээн зөвшөөрсөн ч бусад заалт дээр тохиролцоонд хүрээгүй байгааг ажиглагчид онцолж буй.
Трамп хэлэлцээний эхний шатыг энэ долоо хоногт дуусгах ёстой гэж үзэж байгаа бөгөөд “Бүгд яаравчлах ёстой!” хэмээн уриалсан байна. Хэлэлцээний эхний шатанд ХАМАС-т барьцаалагдсан израил иргэд болон Израилд хоригдож байгаа палестин хоригдлуудыг харилцан суллах, Газын зарим хэсгээс Тель-Авив цэргээ татах асуудлыг хэлэлцэнэ.
Харин ХАМАС-ын зэвсгийг хураах, дахин дайн эхлүүлэхгүй гэсэн баталгаа гаргах зэрэг чухал, нухацтай асуудлыг дараагийн шатанд хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргүүд Газ руу довтолсоор байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор 24 палестин хүн амь үрэгдээд байна.
Эх сурвалж: ВВС

#онцолсон, #Газ, #Хамас, #Ерөнхийлөгч Дональд Трамп, #Газын энхийн хэлэлцээ,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555