Фижид ДОХ-ын халдварын тоо сүүлийн таван жилд огцом өсөж, тус улсын Эрүүл мэндийн яам үүнийг “хямрал” хэмээн зарлаад байна.
2014 онд Фижид 500 хүрэхгүй хүн ДОХ-ын халдвартай байсан бол 2024 онд энэ тоо ойролцоогоор 5900 болж, 11 дахин өссөн байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 1583 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх таван жилийн дунджаас 13 дахин их үзүүлэлт юм. Мөн халдвар авсан хүмүүсийн 41 нь 15 наснаас доош хүүхэд байна.
Халдвар ийнхүү нэмэгдэж буйн шалтгаан нь мансууруулах бодис хэрэглэх, ингэхдээ ариутгаагүй зүү тариур ашиглах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орохоос гадна “bluetoothing” буюу нэг хүний цусыг нөгөөд тарьж мансуурах шинэ, аюултай хандлага юм.
Фижигийн “Drug Free Fiji” ТББ-ын тэргүүн Калеси Волатабу “Тэд зөвхөн зүүгээ дамжуулаад зогсохгүй цусаа хүртэл “хуваалцаж” байна” хэмээн анхааруулжээ. Түүний хэлснээр, энэ үзэгдэл цар тахлын дараа, голдуу залуусын дунд дэлгэрсэн бөгөөд нэг тун мансууруулах бодисыг хэд хэдэн хүн “цус солилцох” байдлаар хамт хэрэглэхийг хэлдэг аж.
Фижид эмийн сүлжээ цөөн, зүү тариур элбэг биш тул олон хүн нэг зүүг дамжуулан хэрэглэж байгаа нь халдварыг улам гааруулж байна.
Фижи сүүлийн 15 жилд Ази, Америкийн хууль бус мансууруулах бодисын наймааны сүлжээний нэг хэсэг, Австрали, Шинэ Зеландыг холбох гол төв болсон бөгөөд ингэснээр мансууруулах бодисын хэрэглээ өсөж, улмаар ДОХ-ын халдварыг улам нэмэгдүүлжээ.
Фижид одоогоор ДОХ-ын нийт тохиолдлын 48 хувь нь зүү тариураар, 47 хувь нь бэлгийн замаар, мөн цөөн тохиолдолд эхээс хүүхдэд халдварлах замаар дамжиж байна.
Эх сурвалж: BBC