Гэрэл зургийг MPA.mn
Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр тохиож байна. ЮНЕСКО-гоос жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан билээ. Харин манай улс 1966 оноос Монголын багш нарын өдрийг хоёрдугаар сард тэмдэглэж ирсэн түүхтэй. Гэвч Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстэнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулжээ. 2025 онд дэлхий дахинаа энэхүү өдрийг "Багшлахуйг хамтын ажиллагаанд суурилан дахин загварчлах нь" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
Багш нарын өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос дараах тоон мэдээллийг танилцууллаа. Боловсролын яамны мэдээллээр 2024-2025 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад 55 мянган үндсэн багш ажиллаж байгаа аж. Цэцэрлэгт нэг багшид дунджаар 27 хүүхэд ногдож байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байна.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3563