Монгол Улсын эдийн засаг, байгаль орчин, нийгмийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжийн дагуу /2025.10.02/ “Шударга шилжилт”-ийг хангах зорилгоор талуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх уулзалт боллоо. 
“Шударга шилжилт” гэдэг нь нүүрстөрөгч багатай, ногоон эдийн засаг руу шилжих үйл явцад хөдөлмөр эрхлэлт, орлого, нийгмийн хамгааллыг тэгш хүртээмжтэй байдлаар хангах зорилго бүхий ойлголт юм. 

Манай улс 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулан ажиллаж байна.
Энэ үед  “Шударга шилжилт”-ийн зарчим, зорилттой нийцүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын төлөвлөлтөд нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн асуудлыг тусгах чиглэлээр ажил олгогч, ажилчдын төлөөлөгчдийн санал авах зорилгоор энэ удаагийн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Засгийн газар, ажил олгогч, ажилчдын төлөөлөгчид болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын  Зохистой хөдөлмөр, ногоон эдийн засгийн ахлах мэргэжилтэн оролцож, хамтын ажиллагааны ач холбогдол, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ гэж ГБХНХЯ-аас мэдээллээ. 

#ГБХНХЯ,