Азийн шилдэг 10 баг тойргийн системээр өрсөлдөх онлайн тэмцээнд манай шатарчид оролцоно

БНХАУ-ын Чиндао хотын спортын хороо болон Хятадын шатрын холбооноос хамтран зохион байгуулж буй Азийн шилдэг 10 баг тойргийн системээр өрсөлдөх онлайн тэмцээн энэ сарын 14-16 хооронд болно. Монголын шатрын холбоо тус тэмцээнд оролцох урилга хүлээн авсан бөгөөд шилдэг гурван шатарчнаар багаа бүрдүүлж, эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
Тодруулбал, дээрх тэмцээнд олон улсын чансааны дарааллаар,
- I ширээнд Их мастер Г.Мөнхгал /2502/,
- II ширээнд Их мастер Д.Батсүрэн /2501/,
- III ширээнд олон улсын мастер Ү.Агьбилэг /2440/ нарын шилдэг шатарчин болон багийн ахлагчаар МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Энхтуул оролцох юм байна.




Хариулах