АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын танилцуулсан 20 заалттай энхийн төлөвлөгөөг ХАМАС бүлэглэл “судалж үзэж” байна гэж мэдээлэв. Төлөвлөгөөнд гал зогсоох, барьцаалагдсан иргэдийг суллах, ХАМАС-ын зэвсгийг хураах зэрэг нөхцөлийг заасан юм. ХАМАС энэ төлөвлөгөөний талаарх эцсийн хариугаа ойрын өдрүүдэд өгнө, гэхдээ өөрсдийн болзлыг тавих нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байна.
Европ болон Ойрхи Дорнодын зарим удирдагч энэхүү төлөвлөгөөг сайшааж буй бөгөөд Евро Комиссын тэргүүн Урсула фон Ляйен “Европын холбоо хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн” гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ Израил Газад цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд өчигдөр ХАМАС-ын нэг удирдагчийг хөнөөсөн байна.
Эх сурвалж: BBC

#Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557