Гэрэл зургийг MPA.mn
“Ойн тухай” хуульд зааснаар жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг түймрийн аюултай үе гэж үздэг.
Өнгөрсөн хоногт ой, хээрийн дараах дуудлгагууд бүртгэгдсэн байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн “Хэрэгчингийн цагаан даваа” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 09.27-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж 09.28-ны өдрийн 12:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 30 га орчим талбай өртсөн.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Моностойн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 11:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар анги, 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хонгор сумын Мэргэжлийн ангийнхан, Байгаль орчны байцаагчаар ахлуулсан “Хандгайн нуур” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд унтраах ажиллагааг зохион байгуулж, 09.29-ний өдрийн 17:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 146 га орчим талбай өртсөн.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Хүйтний голын “Баавгайтын-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 75 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Хонгор сум дахь “Цоглог хайрхан” ойн нөхөрлөлийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 09.28-ны өдрийн өдрийн 21:35 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 1.5 га орчим талбай өртсөн.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Дуут" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, "Бадраамаг хаш" ХХК-ийн ажилтнууд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:38 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 150 га орчим талбай өртсөн.
Иймд:
- Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,
- Татсан тамхи, ашигласан асаагуураа бүрэн унтраах,
- Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг аюулгүй болгох,
- Айл, өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг зөвлөж байна.

#ойн түймэр, #Сүхбаатар, #Сэлэнгэ, #Сэрэмжлүүлэг, #Дархан-Уул,