Өмнөд Солонгосын хуучин автомашины экспорт огцом өсөж байгаа нь АНУ-ын ногдуулсан 25 хувийн тарифын нөлөөг зөөлрүүлж байна гэж “Reuters” мэдээллээ.
Өнгөрсөн наймдугаар сард тус улсын автомашины нийт экспорт 5.5 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон бөгөөд үүний 711.5 саяыг нь хуучин автомашины экспорт бүрдүүлжээ. Энэ нь өмнөх жилийнхээс 35 хувиар өссөн үзүүлэлт юм.
Солонгосын “Hyundai”, “Kia” маркийн хуучин машинууд Орос, Төв Ази, Ойрхи Дорнодын зах зээлд эрэлттэй хэвээр байгаа юм.
Үүний зэрэгцээ АНУ руу хийж буй шинэ автомашины экспорт сүүлийн зургаан сар дараалан буурсан байна. Харин хуучин автомашины худалдаа тогтмол өсөж, энэ оны эхний хагаст 437 мянган машин тус улс руу борлуулжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын өндөр тариф богино хугацаанд шинэ машины зах зээлд сөргөөр нөлөөлж байгаа ч цаашид хуучин автомашины үнэ, эрэлтийг улам нэмэгдүүлж магадгүй байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557