АНУ-ын Мичиган мужийн Гранд Бланк Тауншип дахь мормоны сүмд халдлага болсны улмаас хоёр хүн амиа алдаж, найман хүн шархадсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, сэжигтэн нь өдгөө 40 настай, Томас Жэйкоб Сэнфорд хэмээх этгээд байсан бөгөөд өмнө нь АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад байжээ. Тэрбээр халдлага үйлдсэнийхээ дараа цагдаа нарын суманд өртөж нас барсан аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ халдлагыг аймшигтай хэрэг хэмээн нэрлэж, мөрдлөг шалгалтыг Холбооны мөрдөх товчооо удирдан явуулж байгааг мэдэгдэв. Тэрээр “Энэ бол Христийн шашинтнуудыг онилсон халдлага” гэсэн байна.
Халдлагын дараа Нью-Йорк, Лос-Анжелес зэрэг хотод шашны байгууллагуудын хамгаалалтыг нэмэгдүүлжээ.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557