Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.09.27/ эхэллээ.
Хуралдаанд оролцох 428 төлөөлөгч байгаа бөгөөд 80 гаруй хувийн ирц бүрдэж ийнхүү хуралдааныг эхлүүлж буйгаа Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр эхлээд энэ удаагийн хуралдааны дарга, дэд дарга нарыг сонгов. Бага хурлын VIII хуралдааныг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд даргаар Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн нарыг сонголоо. Энэ удаагийн хуралдаанаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр сонгох, ээлжит XXXI Их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.

За ингээд МАН яах аргагүй АН-ын араас орлоо доо. Одоо энэ хоёр маань Тулгат, Цогтгэрэл хоёрын дүрд эргэлт буцалтгүй явсан. Оюун-Эрдэнэ бүрэн утгаараа Жэнок болсон. МАН-ынхан 422-уулаа хуралдаж эхлээд, үүр шөнөөр санал хураалт явуулжээ. Занданшатар 44.0, Амарбаясгалан 56.0 хувийн санал авчээ. Нэгэнт намын дүрэм ёсоор хэн нь ч гуравны хоёроос илүү санал аваагүй тул зүй нь дахин санал хураалт явуулах ёстой. Намын генсек маргааш өглөө хурлаа үргэлжлүүлье, одоо амарцгаая гэсэн санал гаргажээ. Гишүүдийн тал нь гараад алга болсон аж.Ард нь үлдсэн 200 гаруй хүн дахин санал хурааж Амарбаясгалан 85.6 хувийн санал авч, Оюун-Эрдэнэ тамгаа өгчээ. Гэтэл маргааш үргэлжлүүлнэ гэсэн ойлголттой гарч явсан нөхөд үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байдал үүсчихлээ. Намын дүрмээр хэн нь ч Бага хурлын гишүүдийн 2/3-ын санал авч чадсангүй. Танхимын тал нь амарна гэсэн ойлголттой гараад явчихсан байхад дахин санал хураасан тул Дээд шүүх Амарбаясгаланг батламжлах, үгүй нь эргэлзээтэй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР / MPA
Энэ маргаан МАН Их хурлаа зарлахад хүргэх нь дээ. Хэн, хэн нь дүрмийн болоод сэтгэлзүйн асар том алдаа гаргалаа, урт ужиг маргааны эхлэлийг тавьлаа. Жэнокийн жаварт, Оюун-Эрдэнийн сүүдэр дор удаан амьдарна гэдэг чинь энэ шүү дээ. Сайн байна, одоо жинхэнэ идсэн уусан, идүүлсэн дээрэмдүүлснээ дэлгэдэг цаг тоолол эхэллээ. Нийгэм бэлэн, нэлээн ихийг шингээнэ.МАН-ын мангас идшийг манай, танай гэхгүй илчлээд тавиад бай, социал демократ ардчилсан нийгэм байгуулна гэчихээд солиорсон дээрэм, галзуурсан гажуудал хэрхэн бий болгосныг бид мэдмээр байна!
НИЙТЛЭЛСЭН Р.ЭМҮҮЖИН
Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.09.28/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хуралдааныг даргалсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, дэд дарга, Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн, Тооллогын комиссын даргаар ажилласан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.
Хуралдааны эхэнд Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, оронд нь шинээр төлөөлөгчдийг нөхөн сонгож батламжлав. Дараа нь Монгол Ардын намын даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцлээ. Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, бодлогын мэтгэлцээнийг өрнүүлэв. Улмаар Бага хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч, саналаа хэлсэн юм.
Хуралдааныг удирдсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Бага хурлын нийт гишүүдээс 49 хүнийг өөрийн хүсэлтээр болон төрийн албанд томилогдсон тул чөлөөлж, дүрэмд заасны дагуу шат шатны байгууллагуудын намын дарга, дэд дарга нарыг сонгож батламжиллаа. Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж, өрсөлдөөний явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдийн 85.67 хувийн саналаар сонгогдлоо” гэв.
Тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Намын даргын орон гарсан тохиолдолд Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно гэж намын дүрэмд заасан. Хэдэн үе шаттай зохион байгуулахыг Тооллогын комисс журам баталж шийддэг зохицуулалттай тул энэ дагуу сонгуулийг явууллаа” гэж тодотгов.
Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдээлэлдээ “Намын даргыг сонгох сонгууль Улс төрийн намын тухай хууль, бусад хуулийг дагаж батлагдсан журмууд болон намын үндсэн дүрэмд нийцсэн байх ёстой гэж үздэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Улс төрийн намын тухай хуульд намын даргыг Удирдах дээд байгууллага буюу Их хурал эсвэл төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал сонгох эрхтэй гэж заасан. Тухайн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар намын даргад сонгогдсонд тооцдог. Иймд эхний санал хураалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдлөө. Нэр дэвшигчдийн дунд бодлогын нээлттэй мэтгэлцээнийг өрнүүллээ.
Нэр дэвшигчдэд хандан олон гишүүн саналаа хэллээ. Ингээд санал хураалт явагдаж Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9 хувийн саналыг авч, аль нэг нь гуравны хоёр хувь буюу 66 хувийн саналаа авч чадаагүй. Иймд Ж.Алдаржавхлан ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссоос гаргасан журмаар, Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалт буюу намын үйл ажиллагаандаа баримталдаг саналыг нууцаар хураана гэсэн зарчмыг баримталсан. Хэдэн ч удаа санал хураалт явуулж болно. Улс төрийн нам өнөөдөр үйл ажиллагаандаа өрсөлдөгчгүй нэг нэр дэвшигч байсан ч гэсэн нууц санал хураалт явуулдаг хуулийн заалттай. Энэхүү хуулийн заалт болон Тооллогын комиссын журмыг баримтлан хоёр дахь санал хураалтыг явууллаа. Хуралдаан дундаа завсарлагатай явсан, эхний санал хураалтын дараа хуралд оролцсон гишүүд буюу ирцийг дахин шинэчилж гаргасан.
Бага хурлын нийт 479 гишүүнээс гуравны хоёр хувийг давсан буюу нийт 321 гишүүний ирцтэй байсан. Ингээд 321 саналын хуудаснаас 46 саналын хуудас хүчингүй, 275 нь хүчинтэй саналын хуудаст тоооцогдож 85.67 хувийн саналаар УИХ-ын дарга, Бага хурлын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо. Улс төрийн намын тухай хууль, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан журмын дагуу 60 хоногийн дотор намын шинэ даргаа бүртгүүлэхдээ өмнөх дарга нь хүлээлгэн өгдөг. Улсын Дээд шүүх 30 хоногийн дотор нягталж бүртгэдэг тул нийтдээ 90 хоногийн хугацаанд Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргана” хэмээн тайлбарлав.
Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдааны төгсгөлд XXXI Их хурлыг энэ 2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулахаар товлож, Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг 100 хувийн саналаар баталлаа.

Гэрэл зургийг MPA.mn

МАН-ын Бага хурлын VIII хуралдааны эхэнд Тооллогын комисс санал хураалтын журмаа баталсан юм. Ингэхдээ нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсон юм.
Эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 58 хувийн санал авсан бол Г.Занданшатар 14.3 хувийн санал авсан байдаг. Ийнхүү хоёр дахь шатны санал хураалтыг явуулах гэсэн боловч нэр дэвшигч Г.Занданшатар бойкот хийж, өөрийг нь дэмжсэн хүмүүсийг дараачийн шатны санал хураалтад оролцуулахгүйгээр хуралдаанаас явуулсан байна.
Ингээд тухайн хүмүүс нэгэнт санал хураалтад оролцохооргүй явсан тул Бага хурлын гишүүдийн ирцийг дахин бүртгэхэд 321 гишүүн санал хураалтад оролцоод 85.67 хувийн саналаар Д.Амарбаясгаланг ялалт байгууллаа.
Эх сурвалж: МАН-ын хэвлэл мэдээллийн алба

Гэрэл зургийг MPA.mn
Дашзэгвийн Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо.
МАН-ын VIII Бага хуралдаанд 321 гишүүд оролцож, Д.Амарбаясгалан 275 бага хурлын гишүүний буюу нийт хуралдаанд оролцогчдын 85.6 хувийн саналыг авч МАН-ын даргаар сонгогдлоо.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Бид ямар ч гэсэн хуулийн дагуу Бага хурлаа хийж, санал хураалтаа явууллаа. Одоо Д.Амарбаясгалан дарга дээр дахин санал хураалт явуулна

Гэрэл зургийг MPA.mn
МАН-ын шинэ даргыг сонгох нууц санал хураалтын хяналтын тооллого болж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Намын дүрэм дээр жаахан маргаан гарлаа, энэ талаар маргааш үргэлжлүүлээд хуралдах болов уу гэж бодож байна

Гэрэл зургийг MPA.mn

МАН-ын Үндсэн дүрэмд заасан Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналын босгыг хоёр нэр дэвшигчийн хэн нь ч давсангүй. Урьдчилсан мэдээллээр нэр дэвшигч Д.Амарбаясгалан 56.1 хувь, нэр дэвшигч Г.Занданшатар 43.9 хувийн санал авчээ.
Дахин санал хураах эсэх нь эцэслэгдээгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Заяабал: Тооллогын комиссын даргаар Ж.Алдаржавхлан томилогдсон

Гэрэл зургийг MPA.mn
Д.Тэрбишдагва: Миний харснаар гишүүдийн 70-80 хувь нь зарчмын асуудал ярьсан, санал хураалтаар асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна

Гэрэл зургийг MPA.mn
МАН-ын VIII бага хурал үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Сайд албан бичиг устгаад явдаг албан тушаалтан биш

Гэрэл зургийг MPA.mn
МАН-ын VIII бага хурал үргэлжилж байна.
МАН-ын Бага хурлын гишүүн Х.Ганхуяг: Би яг үнэндээ энэ хуралд орохдоо айдастай байсан, харин өрсөлдөгч нар бодлогын түвшинд мэтгэлцэж үр дүнтэй хурал болж байна
Гэрэл зургийг MPA.mn

Гэрэл зургийг MPA.mn
За Гэрэгэ15 давхрын 500мкв албан байраа дээрэмдүүлж, дээр нь гурван сар хоригдоод гарсан хүн нүүр хуудсаараа чимээ өглөө, бас их зориг гаргаж, Оюук, Хэро нарын дээрмийг илчилж байна гэж бодогдлоо.
МАН-ын бага хуралд Т.Дүүрэн гэж залуу байсан, өнөөдөр энэ хурлын үүдэнд ч очих эрхгүй. МҮХАҮТ-ын гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан, UFC грүпп зэрэг хувийн томоохон хэвшилд чадал сорьж явсан залууг хэрхэн дээрэмдсэн бэ? Гэрэгэ15 давхрын байрыг Хэро энтертайнмэнт түрээслэдэг байжээ. Түрээсээ төлөлгүй гурван жил болоход нь хэд, хэдэн удаа сануулж хэлсэн гэж байна. Оюук, Хэро хоёрын төрд бүх эрх мэдлийг атгаж явсан үе юм болохоор бараг л чи юу вэ, юу нэхээд байгаа юм гэдэгтээ тулсан бололтой юм. Гэсэн ч бизнес бол бизнес. Хувийн хэвшлийнхэн ажлаа л явуулна. За ингээд ахан дүүсийн хорхойтой араанд зуугдаад байж байтал Энхтүвшин гишүүн болж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж дээ. Тэр үед Т.Дүүрэн танхимын татварын мөнгийг эргэлдүүлсэн гэхчлэн мэдээллүүд гэнэт л сошиал бүрхээд орж ирсэн, тухайн үед би ч энэ сэдвээр үнэхээр мөнгө нь алга болсон бол яах ёстой юм бэ гээд бичиж байлаа. Тэгсэн тэр үед Т.Дүүрэн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэдгээ гэнэт мэдэгдэж, маргааш нь энэ хүнийг бариад хорьчихсон. Сонгууль болдогоороо болж, Төр-Од гээд Оюун-Эрдэнийн зөвлөх сонгогдсон, гайгүй ч боловсролтой залуу. Гэвч Төр-Од бас л мөнгө байхгүй болгосон хэргээр саяхан огцорсон. Өөрөө туусан уу, өнөө хэд нь халаасалсан уу, мэдэхгүй, ямартай ч огцорсон. Харин үүний ард нөгөө бүтэн гурван сар хоригдсон Т.Дүүрэнг ахан дүүс дээрэмдэж, дүүгийнх нь нэр дээр байсан Гэрэгэ14, 15 давхрын 500 орчим мкв байрыг шинэ жилийн оргил үед шилжүүлээд авчихсан тухай энэ намынхан эвгүйхэн шивнэлдээд эхэллээ шүү. Анх түрээсэлнэ гэж нүүж орчихоод, түрээсийн мөнгөө өг гэхээр нь дарамталж айлгаад, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхийг нь шоронд хорих аргаар хаан боогдуулж байгаад дээрэмджээ гэж харагдаж байна. Т.Дүүрэн ч өөрөө нүүр хуудастаа цухуйлгаад эхэлсэн байна билээ, постоо устга гээд полдойтол дарамталж байна гэнэлээ. Дээр нь МАН-ын бага хурлын гишүүнээс энэ залууг шууд хөөсөн...Ардын намын мөнгөний хэлхээ, мөнчгөртэй залуусынх нь үнэлэмж эндээс бас харагдана. Дүүрэнг дээрэмдсэн энэ аргаар дүүрэн намаа Амарбаясгалантай хавсарч байгаад дэлсээд унагаах нь дээ.
За МАН-ын бага хуралд багтдаг, улс төртэй нэгэнт хутгалдсан, өөрийн гэсэн бизнестэй залуус хүнийг яаж хэлмэгдүүлж, дээрэмдэж, гудамжинд гаргаж болдгийг үүнээс харж ав. Нэгэнт унасан Оюун-Эрдэнэ чинь нэмэр нөмөр болж явсан Амарбаясгалангаа залуу үеийнхний нэрээр дэвшүүлээд ороод ирлээ, Амарбаясгалангийн бүх PR-аас Хэро Баатар ханх тавьж үнэртээд, хамаг Монгол хэдхэн хоногт хар муухайдаа автлаа. Хамгийн том дээрэмчдээ толгой дээрээ залах юм бол насан туршдаа айж яв, эмээж амьдар, өөр арга танай намынханд үгүй!
Нийтэлсэн: Р.Эмүүжин
Ц.Чулуунзагдын өмгөөлөгч Б.Оюунбилэг мэдээлэл өглөө.
Гэрэл зургийг MPA.mn

МАН-ын VIII бага хурал үргэлжилж байна. Жигүүр байгуулсан намын Бага хурлын гишүүд мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: МАН бол хэн нэгний өмч биш, өнгөрсөн 100 жилийн хугацаанд манай намын дарга нар улсын эрх ашгийн төлөө өөрийгөө зольж амьдарч ирсэн. Би МАН энэ бодлогоо үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Би хов живийн тайлбар хийхгүй, ирэх даваа гарагт хуулийн байгууллагад очиж гэрчийн мэдүүлэг өгнө. 4000 хуудас нотлох баримтыг тухайн үеийн ЦЕГ-т тухайн үед хүргүүлсэн. УИХ-ын дарга ноцтой мэдэгдэл хийсэн, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорих эсэх асуудлаар төрийн өндөрлөгүүд өрөөндөө цуглаад хорих уу, болих уу гэж ярьсан гэсэн. Энэ одоо юу гэсэн үг вэ. "Адмирал"-ын тухай сая яригдаагүй шүү, тухайн үед сонсголоор 4 цагийн турш нотлох баримттайгаар яригдсан сэдэв. Би энэ талаар өөрийн цахим хуудсаараа болон удаа дараа ярьж, бичиж байсан. АТГ-ыг өөрөө томилсон шүү дээ, УИХ томилдог, өөрийн томилсон газраа ингэж үгүйсгэж болохгүй. Намын дээр улсын эрх ашиг байгаа, би ямар ч тохиолдолд улсын эрх ашгийн төлөө байна. Үнэн үгүйсгэгддэггүй, алхам тутамд тодорно.

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшихээ илэрхийлж, тус бүртээ мөрийн хөтөлбөрөө Бага хурлын гишүүдэд танилцууллаа.
Улмаар нэр дэвшигчид бодлогын мэтгэлцээнийг өрнүүлж, гишүүдийн асуултад хариулж байна. Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Заяабал: Намын хагарал гэж олон нийт, сэтгүүлчид дүгнээд байгаа ч хагарал гэхээс илүү намын лидерүүдийн мэтгэлцээн гэж харж байна. Би хоёр нэр дэвшигчийн аль нь ч дарга болсон боломжтой хүн гэж харж байна. Өнөөдөр Б.Энхбаяр гишүүнтэй холбоотой асуудал яригдаагүй, одоо хоёр нэр дэвшигчийн асуулт, хариулт явагдаж байна

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох гэсэн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, 49 хүнийг шинээр сонгон батламжиллаа. Үүнд, УИХ-д шинээр сонгогдсон гишүүд, аймгийн намын хорооны дарга зэрэг гишүүд, албан тушаалтнууд багтаж байна.
Бага хуралд төлөөлөгчдийг шинээр сонгосон тухай тогтоолыг баталснаар, шинээр сонгогдсон Бага хурлын гишүүд VIII хуралдаанд саналын бүрэн эрхтэй оролцох боломж нь нээгдлээ.
Хэлэлцэх асуудлын дарааллаар Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөхөө мэдэгдэж, Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшинэ гэдгээ илэрхийлэв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт дууслаа. Одоо тооллогын дүнг танилцуулаад бага хурлын шинэ гишүүдэд мандат олгоод дараагийн асуудлаа хэлэлцэнэ. Л.Оюун-Эрдэнэ бол ажлаа дараагийн хүндээ өгнө, даргын асуудлаа бага хурлаараа шийдэх хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн

Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын гишүүн С.Зулпхар: МАН дотоод ардчилал сайтай нам

МАН-ын гишүүн С.Чинзориг: Намын дарга бол намын дотоод эв нэгдлийг хангаж чадах л хүн байгаасай. Олгой хагаравч тогоондоо гэж, намын асуудлыг дотооддоо ярьж шийдээсэй гэж бодож байна. Үнэхээр хулгай хийдэг хүн байдаг бол энэ хурлаар асуудлаа нэг мөр шийдээсэй

Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бага хурлын гишүүд орон гарсантай холбогдуулан нөхөн санал хураалт явагдаж байна. Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгнө гэж хэлсэн. 50 орчим бага хурлын гишүүн чөлөөлөгдөж байна. Одоогоор намын даргын асуудал яригдаж байна, намын дарга өргөдлөө өгвөл дараагийн асуудал яригдана.

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, тодруулбал төрийн жинхэнэ албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр, бусад шалтгаанаар төлөөлөгчид бичгээр хүсэлт гаргасан байна. Чөлөөлөгдөж буй Бага хурлын төлөөлөгчдийн оронд нийт 48 хүнийг шинээр сонгохоор санал хураалтыг эхлүүллээ.
Хуралд оролцож буй төлөөлөгчид саналаа өгч дууссаны дараа тооллогын комисс дүнг нэгтгэн танилцуулж Бага хурлын гишүүдийг сонгох тухай тогтоолыг батлах юм. Хуралдааныг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ удирдаж, дэд даргаар Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн ажиллаж байна.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Намын даргыг Намын их хурлаар сонгоно гэвэл дор хаяж 45 хоног хүлээнэ. Төрийн ажил ч хүндэрнэ, өвөлжилтийн бэлтгэл ч удааширна. Манайх бол дандаа л өрсөлдөөнтэй явж ирсэн. Энэ удаа нэлээн хагаралтай л харагдаж байна, хурлаа хийсний дараа гайгүй болчихсон байдаг. Хууль шүүхийн байгууллага ард түмний итгэлийг хангах хамгаалах ёстой, хэн нэгний захиалгаар ажиллаад байгаа бол Монголд ардчилал бэхжиж чадаагүй байнаа л гэсэн үг
Гэрэл зургийг MPA.mn

Гэрэл зургийг MPA.mn
ЕТГ-ын Хэвлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр: Юм хоёр талтай л байх. Хараат бус байх ёстой хуулийн байгууллагын өмнөөс хэн нэгэн ярих нь зохимжгүй. Ер нь ардын намын дарга хэн болох нь ард түмэнд тийм ч сонирхолтой асуудал биш байх, сонгууль явдгаараа явж хэн нэгэн нь дарга болох байх. Ерөнхийлөгчийн засаглалтай болж, Монгол улсад дарангуйлал тогтоно гэдэг худал, Ерөнхийлөгч өөрөө энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Хуульдаа намын даргын асуудалд Ерөнхийлөгч оролцох ёсгүй байдаг.

Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Бага хурлын гишүүн биш учир санал өгөх эрхгүй. Улсын ажил явдгаараа явж байгаа, ардын намаас болж зогссон юм байхгүй. Их хурлын даргын мэдэгдлийн хариуг бага хурал дээрээ л харъя. МАН бол миний төсөөлснөөс илүү ардчилсан нам байна гэж мэдрэгдэж байна

Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд: Одоогийн намын дарга өргөдлөө өгөх үү үгүй юу гэдгээс хамаарна, бас гуравны хоёроор шийднэ гэсэн дүрэмтэй. Би өчигдөр хэвлэлийн хурлаар байр сууриа илэрхийлсэн. Би Л.Оюун-Эрдэнийн араас ямар нэг хэлэхгүй, яаж ажилласныг ард түмэн харсан. Би ардын намдаа хайртай хүн. Би бол бага хурлаараа хурдан шийдээсэй л гэж бодож байгаа, харин өргөдлөө өгөх нь үү гэдгээс хамаарах гээд байна

Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын гишүүн С.Сайнзориг: Намд өрсөлдөөн байх ёстой, энэ бол хэвийн л зүйл. Гэхдээ өрсөлдөөнийг заавал ингэж гүнзгийрүүлэх хэрэг байсан юм болов уу. Би ер нь хуулийн байгууллагад шалгаж байгаа хэргийг гудманд гаргаж ирж, хуулийнхан руу дайрч хэрүүл болгож байгааг эсэргүүцдэг. Өнөөдрийн хурлаар бүгдийг шийдчих байх аа

Гэрэл зургийг MPA.mn
МАН-ын гишүүн Д.Тэрбишдагва: Хоёр хүний хоорондох асуудлыг намын асуудал болгож, намыг харлуулж байгаад сэтгэл дундуур байна. Намын хурлаасаа өмнө энийгээ ярилцаж байхгүй яасан юм бол гэж бодож байна. Намын даргыг Их хурлаасаа сонгоосой гэсэн байр суурьтай байгаа

Гэрэл зургийг MPA.mn
Хотын дарга Х.Нямбаатар: Намын бага хурлын гуравны хоёрын саналаар намын даргаа сонгох хуультай, өнөөдрийн намын бага хурлаар намын даргын асуудал, удахгүй болох Намын ИХ хурлын товыг шийдэх байх. Ер нь сүүлийн 20 хоногт манай нам тарахаа шахлаа, тийм учраас намын Их хурлаа яаралтай хийгээсэй гэж бодож байна. Хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлыг хөндлөнгийн хүн оролцох эрхгүй

Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Өнөөдөр намын даргаа сонгочхоосой л гэж бодож байна. Хэвлэлээр яваад байгаа асуудалд ажиглагчийн байр сууринаас л хандаж байгаа, арай ч Монголын хуулийн байгууллага тийм түвшинд хүүрчхээгүй байгаа байх. Би хэн нэгнийх нь зөв гэж дүгнэлт хийдэг хүн биш
УИХ-ын гишүүн Д.Дамдинням: МАН-ынхаа хуулиар л явна, өнөөдөр ямар асуудал шийдэх нь үү. Гэхдээ зовлонгийн түргэн нь дээр
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Би МАН-ын бага хурлын гишүүн биш, ажиглагчаар хуралд оролцож байна.

#онцолсон, #live, #МАН-ын бага хурал, #livetext,