БНХАУ-ын Цахим орон зайг хянах газар олон нийтийн сүлжээ, интернэт орчныг эерэг болгох хоёр сарын хугацаатай аян зарлажээ. Энэ хүрээнд тэд таагүй, гутранги мэдрэмж төрүүлсэн, сөрөг сэтгэл хөдлөл өдөөсөн контентыг багасгах зорилт тавьсан байна.

Сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засаг удааширч, сургуульд элсэх, ажилд орох өрсөлдөөн нэмэгдсэн тул залуусын дунд “Сурах хэрэггүй”, “Хичээх хэрэггүй” гэсэн агуулга бүхий контент, ойлголт олширч байна. Тиймээс ийм сэдэвтэй контентыг хязгаарлах, сөрөг нөлөөлөгчдийн хандалтыг зохицуулах бололтой. Жишээлбэл, алдартай контент бүтээгч Хү Чэнфэн “Apple ба Android” гэж хүмүүсийг ангилсан доогтой, шог үг хэлсний улмаас түүний бүх постыг устгажээ. Мөн боловсролын тухай зөвлөгөө контент хүргэдэг Жан Сюэфэнгийн хаяг шинэ дагагч авах эрхгүй болсон байна. 

Гэвч сөрөг агуулгыг хүчээр ийнхүү хязгаарлах нь зөв арга биш гэж шинжээчид онцолж буй. Тухайлбал, Сингапурын Наньян технологийн их сургуулийн доктор Луо “Сөрөг сэтгэл хөдлөлөө гаргах нь нийгмийг эсэргүүцэж, эсвэл амьдралаас бэрхшээж байгаа зүйл биш. Бухимдал, дарамтаа тайлах нэг хэлбэр. Үүнийг хаах нь улам сэтгэлзүйн дарамт үүсгэнэ” гэжээ.

Эх сурвалж: BBC 

#ХЯтад,