Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025.09.12-нд МАН-ын даргад нэр дэвшихээ зарлах үеэрээ удахгүй сэтгүүлчидтэй уулзана гэж амласан.

Өнөөдөр буюу 2025.09.25-ны 14:00 цагаас сэтгүүлчидтэй нээлттэй уулзаж, асуултад хариулах юм. 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

16:06, 2025-09-25

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Б.Энхбаяр дандаа "болзошгүй", "магадгүй", "би ингэж хардаж байна" гэж зальтай ярьдаг

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Б.Энхбаяр намайг хүн амины хэрэг хийсэн байж болзошгүй гэж ярьсан, ийм ноцтой гүтгүүлсэн би юу гэж дуугүй байх вэ, шалгуулна. Та нарт бас сэрэмжлүүлж хэлэхэд Б.Энхбаяр дандаа "болзошгүй", "магадгүй", "би ингэж хардаж байна" гэж ярьдаг. Дараа нь асуудал үүсэхэд би тэгж хэлээгүй, болзошгүй л гэсэн гэж мултардаг "зальтай"

Гэрэл зургийг MPA.mn

15:57, 2025-09-25

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд нь намын дарга байх ёстой гэсэн хууль хаана ч байхгүй

Гэрэл зургийг MPA.mn

"Ерөнхий сайд нь намын дарга байх ёстой гэсэн хууль хаана ч байхгүй. Ер нь 1992 оноос хойших намын даргын сонгууль хоёр л удаа өрсөлдөөнгүй болсон, бусад бүх тохиолдолд өрсөлдөж байсан. Д.Амарбаясгалан нэр дэвшинэ гэхээр л өрсөлдөх гэлээ гэж ойлгож болохгүй"

15:24, 2025-09-25

"Би 30сая доллар авсан бол тэрийг хаанаа хийж, юундаа шингээх вэ"

"Би одоо яаж цар тахлын үед 30сая доллар авсан байх уу, би тэрийг хаанаа хийж, юундаа шингээх вэ, амьдрал дээр огт боломжгүй зүйл. Энэ арай л дэндүү гүтгэлэг, авсан бол өдийд бариад хорих ёстой баймаар юм"

15:01, 2025-09-25

"Л.Оюун-Эрдэнэтэй найз хэвээрээ юу гэж асууж байна, бид амьдралын найзууд"

"Н.Чулуунзагд гэдэг хүн "Топ" гэдэг сайт ажиллуулдаг байсан. Тухайн үед надтай уулзаад хамт сайт нээе гээд онлайн худалдааны сайт нээж гурван жил орчим хамтарч ажиллаж байсан. Л.Оюун-Эрдэнэтэй найз хэвээрээ юу гэж асууж байна, бид амьдралын найз хэвээрээ, харин улс төрийн хувьд санал зөрөлдөх юм бий."

14:53, 2025-09-25

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Би Ерөнхийлөгчтэй хэвийн харилцаатай байгаа

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгчтэй хэвийн харилцаатай байгаа. Юу гэж төрийн өндөрлөгүүд хоорондоо хагаралтай байх вэ. Ерөнхийлөгч намын даргыг сонгох асуудалд оролцохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. МАН-ын даргын асуудлын энэ бямба гарагт бид бага хурлаараа бүрэн шийдэх ёстой, тэгэхгүй бол нам дотроо зодолдоод төрийн ажил явагдахгүй хоцорч байна

14:33, 2025-09-25

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Намайг сая нэр дэвшүүлэхгүй гэсэндээ Н.Чулуунзагдыг барьж хорьсон, намайг айна гэж бодсон бололтой

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Би хувийн эрх ашиг гэдэг зүйл огт бодоогүй, намын эрх ашиг, намыг боловсорсон улс төрийн институт болоосой гэж хүссэн. Намын дотоод ардчилал эв нэгдлийг хангаж, ажиллаж ирсэн. Тийм учраас намын жирийн гишүүд надад талтай байдаг. Намайг сая нэр дэвшүүлэхгүй гэсэндээ Н.Чулуунзагдыг барьж хорьсон, намайг айна гэж бодсон бололтой.

14:14, 2025-09-25

"Дөнгөж өчигдөр намайг дэмжинэ гэсэн бага хурлын гишүүдэд АТГ хэрэг үүсгэх гэж оролдсон"

Гэрэл зургийг MPA.mn

"Манай гэр бүлийн бизнес 1999 оноос хойш явж ирсэн, Миний хувьд ЖДҮ-ийн зээл авах ямарч боломжгүй. "Адмирал" гэдэг компанитай ямар ч холбоогүй. Үнэхээр холбоотой байсан бол хоёр жилийн дотор барьж хорихгүй яасан юм бэ. Дөнгөж өчигдөр намайг дэмжинэ гэсэн бага хурлын гишүүдийг шалгаж, хэрэг үүсгэж эхэлсэн. Намайг Я.Содбаатартай утсаар ярьсны дараа шалгалтаа цуцалсан" гэв.

13:53, 2025-09-25

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сэтгүүлчидтэй хийх уулзалт эхэллээ

#онцолсон, #live, #УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, #livetext,