ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцны мэдээллийг зарах гэж оролдсон хосууд баривчлагджээ

Бямба гарагт цөмийн нууцыг гадаад улсад худалдахыг завдсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цөмийн инженер болон түүний эхнэр гэх хоёр хүн баривчлагдсан тухай тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлэв.

42 настай Жонатан Тоеббе АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цөмийн хөдөлгүүрийн хөтөлбөрт ажиллаж байсан бөгөөд үндэсний аюулгүй байдлын зөвшөөрөлтэй байжээ.

Тэрээр 2020 оны дөрөвдүгээр сард гадаадын нэг улсын засгийн газарт цөмийн шумбагч онгоцны талаар хязгаарлагдмал өгөгдөл дамжуулаад, хамтарч ажиллах санал илгээжээ. Дараа нь тэрээр шифрлэгдсэн имэйлээр хувь хүнтэй харилцаж эхэлсэн бөгөөд энэ хүнийг гадаадын засгийн газрын төлөөлөгч гэж бодсон ч нь үнэн хэрэгтээ Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны нууц ажилтан байсан байна.

Хэдэн сарын дараа хосууд нууц мэдээллийг 100,000 долларын үнэ бүхий криптовалютаар солилцох гэрээ хийж энэ оны зургадугаар сард эхний удаа хязгаарлагдмал мэдээлэл, наймдугаар сард хоёр дох удаагаа өмнөхөөс илүү нууц мэдээлэл бүхий картыг дамжуулжээ. Харин өнгөрсөн бямба гарагт гурав дахь удаагаа мэдээлэл дамжуулах гэж байхад нь  Холбооны мөрдөх товчооны ажилтнууд тэднийг баривчилсан байна.

Ажиллагааны үеэр Диана харуулын үүрэг гүйцэтгэж байсан бол Жонатан эхний удаад хавчуургатай талхны завсар, дараагийн удаад бохины саван дотор мэдээлэл хуулсан SD картыг хавчуулж төлөөлөгчид дамжуулсан байна.

Жонатан Теббэ болон түүний эхнэр Диана нарыг Цөмийн энергийн тухай хуулийн дагуу буруутгаж байгаа бөгөөд аравдугаар сарын 12-нд холбооны шүүхэд дуудагджээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet