АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг газар нутгаа Оросоос бүхэлд нь буцаан авах боломжтой гэж мэдэгдлээ. Тэрбээр “Truth Social” платформд “Европ, НАТО-гийн дэмжлэгтэйгээр Украин газар нутгаа ямар байсан, тэр хэвээр нь эргүүлэн авч чадна. Одоо Оросын эдийн засаг хүнд байдалд орсон тул Украин үйлдэл хийх цаг ирсэн” хэмээн бичжээ.
Тэрээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн байна.

Трамп өмнө нь Украин газар нутгийнхаа зарим хэсгийг Орост өгөхөөс өөр аргагүй гэж анхааруулж байсан ч энэ удаад түүний байр суурь ийнхүү эрс өөрчлөгдөж байгаа юм. Зеленский ч үүнийг том өөрчлөлт хэмээн онцолсон бөгөөд дайн дууссаны дараа Америк аюулгүй байдлын баталгаа өгөхөд бэлэн байгаагийн илрэл гэж ойлгосноо мэдэгдлээ. 
Үүний зэрэгцээ Орос НАТО-гийн орнуудын агаарын хилийг зөрчсөн  тохиолдлууд Ерөнхий ассамблейн сэдэв болж байна.  Дональд Трамп энэ асуудлаар мөн эрс байр суурьтай байгаа бөгөөд цаашид ийм тохиолдол гарвал Оросын онгоцыг шууд сөнөөх ёстой гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: BBC 

#АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,