Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хүүхдийг эрэн хайх үйл ажиллагаа 6 дахь өдрөө үргэлжилж байна. 

Хойд бүсийн төвийн захирагч, Орхон аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 102 албан хаагч, төрийн байгууллага болон иргэдийн нийлсэн 49 хүн, 13 автомашины бүрэлдэхүүнтэйгээр тус газрын Хувны үүр гэдэг газраас Баянбэлчирийн царам хүртэл 4-5 км-т явганаар замналт хийлээ. Хүүхэд олдоогүй байна. 

Аймгийн ХГБХХГ-ын гэр бүл, хүүхэд хамгааллын мэргэжлийн ангиас эрлийн багт орж ажилласан бөгөөд алга болсон хүүхдийн ар гэртэй уулзалт хийж, зөвлөгөө өгч, өдөржин бороо орж иргэд зутарч хүндрэл бэрхшээл үүсэж байгаа тул гэр бүлийн гишүүдэд усны гутал зэргийг хүлээлгэн өгч дэмжлэг үзүүлж ажиллалаа гэж Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас мэдээллээ. 

#онцолсон, #эрэн хайх, #Хөвсгөл аймгийн Тариалан сум,