Испанийн Мадрид хотод болсон “Вуэльта Испани” дугуйн уралдааны төгсгөлийг Палестиныг дэмжигчид үймээн дэгдээж тасалдуулжээ. Үүний дараа Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Израилыг олон улсын спортын тэмцээнээс хасах ёстой гэж мэдэгдэв. 

Тэрбээр “Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Оросыг хассан шиг Газад явуулж буй цэргийн ажиллагааны улмаас Израилыг ч мөн хасах нь шударга” гэж онцолсон байна.
Харин Израилын Гадаад хэргийн сайд Санчесыг ёс суртахуунгүй, худалч гэж буруутгасан бөгөөд энэ нь хоёр орны харилцааг хурцатгаж магадгүй байна. 

Эх сурвалж: AP 

#Израил, #Испани,