ДЭЛХИЙН МЭДЭЭ

Өмнөд Солонгосын нисэх хүчний эмэгтэй офицерын үхэлд 15 хүнийг буруутгажээ

Өмнөд Солонгосын нисэх хүчний офицер бэлгийн хүчирхийлэлд өртсөнийхөө дараа амиа хорлосон бөгөөд түүний үхэлд агаарын цэргийн хүчний 15 албан тушаалтныг буруутгаж, хэргийг нуун дарагдуулахыг оролдсон зэрэг сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ. Энэ хэргийн улмаас нисэх хүчний дарга зургадугаар сард огцорсон юм.

Өмнөд Солонгосын гуравдугаар сард хамт ажилладаг түрүүчийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд энэ хэргийг дээд шатны офицеруудад мэдэгдсэн боловч мөрдөн байцаалтын явцад дээд албан тушаалтнууд энэ явдлыг нуун дарагдуулахыг оролдож, хүчирхийлэл үйлдсэн хүнтэй тохиролцоонд хүрч, гэрээ байгуулахыг шаарджээ. Үүний дараа тавдугаар сард тэрээр амиа хорлож, зургадугаар сард хүчирхийлэл үйлдсэн ахлах түрүүч эрэгтэйг баривчилсан бөгөөд шүүх ажиллагаа үргэлжилж байна.

Түүнчлэн Сөүл хотын шүүх цэргийн дарамт шахалттай холбоотой өөр нэгэн хэргийг шийдвэрлэсэн бөгөөд Өмнөд Солонгосын анхны трансжендер цэрэг Бюн Хи Сүг хууль бусаар ажлаас халсан гэж үзэж, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Хүйс солиулах хагалгаанд орсон, 23 настай түрүүч Бюн Хи Сү өнгөрсөн оны нэгдүгээр сард эмэгтэй корпус руу шилжүүлэх хүсэлт гаргасныг хүлээж аваагүй төдийгүй ажлаас нь чөлөөлсөн байна.  Тэрээр энэ оны гуравдугаар сард нас баржээ.

Дэжон дүүргийн шүүхээс “ажлаас үндэслэл байхгүй” гэж дүгнэсэн байна. Өмнөд Солонгосын армид трансжендер хүмүүс элсэх боломжгүй боловч хүйс солих хагалгааны талаар тусгай хууль тогтоомж байдаггүй.

Идэвхтнүүд сүүлийн шийдвэрийг сайшааж, бэлгийн цөөнхийн дунд итгэл найдвар төрүүлэх үндэслэл болсон гэж мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet