НИЙГЭМ

Вьетнам засварын газруудаас татвар авдаг болно

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй 25 гаруй вьетнам засвар бий. Тэдгээр газруудын дийлэнх нь дотор, гадна тохижилтгүй. Гадна талбай нь хогтой, дотор талбай хууль дүрмийн хувьд шаардлага хангадаггүй. Мөн үйл ажиллагаа явуулахдаа өглөө болон өдрийн цагаар бус шөнө оройн цагаар ажилладаг гэсэн иргэдийн гомдол бий.

Тиймээс зарим вьетнам засварын газруудад БЗД-ийн ЗДТГ-аас хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн холбогдох алба хаагчидтай хамтран зарим нэг хүсэлтийг тавилаа.

Үүнд:

1. Вьетнам засваруудаас татвар авдаг болох тул бэлтгэл ажлыг хангаж ажиллах,

2. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бол заавал дотор, гадна тохижилтын ажлыг хийж, дүүрэг орон нутгаас хийж хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж ажиллах,

3. Үүссэн хог хаягдлыг гадна талбайд овоолохгүйгээр тусад нь зохицуулалт хийж янзлах талаар хүсэлт тавилаа.

Дээрх хүсэлтүүдийг хангаж, байнгын хяналт шалгалт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Бадамхандад үүрэг болголоо.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet