Израил мягмар гарагт Катар дахь ХАМАС-ын удирдагчдыг онилон агаараас цохилт өгчээ. АНУ энэ үйлдлийг нэг талыг барьсан алхам гэж нэрлэж, Израил, Америкийн ашиг сонирхолд нийцэхгүй гэж мэдэгдэв.

Израил энэ цохилтоо өгөхөөс өөр аргагүй байсан гэж хамгаалсан бол Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман аль-Тани Израилыг буруутгаж, ХАМАС болон Израилийн хоорондын гал зогсоох яриа хэлэлцээ эрсдэлд ороод буйг онцоллоо.

ХАМАС-ын мэдээлснээр, цохилтын үеэр тус бүлгийн таван гишүүн амиа алджээ.

Энэхүү дайралтыг мөн  Саудын Араб, Египет, Нэгдсэн Арабын Эмират болон Европын холбоо  ч буруушааж, хоёр жил үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоох хүчин чармайлтыг улам хүндрүүлээд байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters 

#Хамас,