АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад хөрөнгө оруулж буй гадаадын компаниуд заавал америк ажилчдыг авч сургах, цагаачлалын хууль тогтоомжийг хүндэтгэх ёстой гэж онцлов.
Жоржия мужийн Эллабелл хот дахь “Hyundai” автомашины батарей үйлдвэрлэлийн байгууламж дээр хийсэн томоохон баривчилгааны дараа тэрбээр ийнхүү байр сууриа илэрхийлжээ.
“Гадаадын компаниудын АНУ-д хийж буй хөрөнгө оруулалтыг бид дэмжиж байна. Та бүхний оруулж ирж буй өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг бид хууль ёсны дагуу хурдан шуурхай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Харин үүний хариуд та бүхэн америк ажилчдыг сургаж, ажиллуулахыг хүсэж байна” гэж Трамп “Truth Social” сүлжээндээ бичжээ.

Тэрбээр мөн энэ явдал Өмнөд Солонгостой харилцах харилцаанд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн бөгөөд цаашид гадаадын зарим үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдийг түр хугацаанд АНУ-д нэвтрүүлж, америк ажилчдыг сургах боломжийг судална хэмээлээ.
Харин Өмнөд Солонгосын Засгийн газар АНУ-ын цагаачлалын албаныхан хуягт техник ашиглан ажилчдыг гавлан саатуулж буй дүрс бичлэгийг олон нийтэд дэлгэсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557