СПОРТ

ОУХМ Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо

“Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Тэрбээр дагахад Казахстаны Диана Кайюмоваг ялснаар сүүлийн дөрвөн удаагийн дэлхийн аваргад дараалан медалийн төлөөх барилдах бөгөөд дэлхийн гурав дахь медальтай болох эсэхээ шийдэх барилдаанд АНУ-ын Майя Нильсонтой хүч үзнэ.

Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр сая дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн аварга Казахстаны 19 настай Нилуфар Раймоваг оноогоор цэвэр (10:0) ялснаар хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн ЕАШТ-ий мөнгөн медальт Украины Соломиа Винниктэй хүч үзнэ.

May be an image of 2 people, people playing sports and indoor

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet