Гэрэл зургийг MPA.mn

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар хуралдааныг нээж үг хэллээ.
Тэрбээр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлыг хичээлийн шинэ жилийн эхний өдөр ийнхүү хуралдуулж буй нь утга учиртай юм. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл оновчтой бодлого, шийдвэр гаргаж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэн, үр дүнг тооцож ажиллах шаардлагатай хэмээн онцоллоо.
Үндэсний зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ. Тэд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх төв байгуулах, хөдөө, орон нутгийн дунд сургуулийн сурагчдын дотуур байрны аюулгүй байдлыг хангах, МҮОНРТ болон өргөн нэвтрүүлгийн телевизээр түгээж буй хүүхдийн хөгжилд зориулсан контентыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсролыг дэмжих, жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулахыг хувийн хэвшлийнхэнд уриалах, хүүхдийн байгууллагуудын дуу хоолойг сонсож бодлого, шийдвэрт тусгах шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх зэрэг санал гаргав.
Хүүхдийн төлөө сангийн 2025 оны төсвөөс хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийг шинээр байгуулах хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэхээр боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар агаар, хөрсний бохирдлоос гадна сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдол хэвийн хэмжээнээс 5 дахин хэтэрсэн. Тиймээс хүүхдийн зориулалттай барилга, байгууламжид тавих стандарт, хяналт, шалгалтыг эрс сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийн хөрөнгө оруулалтын бусад зардлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн татвар ногдох орлогын 1 хүртэл хувийн дэмжлэг болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төслөөр шийдвэрлэх санал боловсруулж танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд үүрэг болголоо.
Мөн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын задгай талбай, хөлбөмбөгийн талбайн засвар, шинэчлэлд зарцуулахаар шийдвэрлэв.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар хуралдааныг нээж үг хэллээ. Тэрбээр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлыг хичээлийн шинэ жилийн эхний өдөр ийнхүү хуралдуулж буй нь утга учиртай юм. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл оновчтой бодлого, шийдвэр гаргаж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэн, үр дүнг тооцож ажиллах шаардлагатай хэмээн онцоллоо.
Үндэсний зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ. Тэд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх төв байгуулах, хөдөө, орон нутгийн дунд сургуулийн сурагчдын дотуур байрны аюулгүй байдлыг хангах, МҮОНРТ болон өргөн нэвтрүүлгийн телевизээр түгээж буй хүүхдийн хөгжилд зориулсан контентыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсролыг дэмжих, жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулахыг хувийн хэвшлийнхэнд уриалах, хүүхдийн байгууллагуудын дуу хоолойг сонсож бодлого, шийдвэрт тусгах шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх зэрэг санал гаргав. Хүүхдийн төлөө сангийн 2025 оны төсвөөс хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийг шинээр байгуулах хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэхээр боллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар агаар, хөрсний бохирдлоос гадна сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдол хэвийн хэмжээнээс 5 дахин хэтэрсэн. Тиймээс хүүхдийн зориулалттай барилга, байгууламжид тавих стандарт, хяналт, шалгалтыг эрс сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийн хөрөнгө оруулалтын бусад зардлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн татвар ногдох орлогын 1 хүртэл хувийн дэмжлэг болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төслөөр шийдвэрлэх санал боловсруулж танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд үүрэг болголоо. Мөн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын задгай талбай, хөлбөмбөгийн талбайн засвар, шинэчлэлд зарцуулахаар шийдвэрлэв.

Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Ерөнхий сайдын тэргүүлж буй Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар Хүүхдийн төлөө сангийн энэ оны төсөвт батлагдсан 7.8 тэрбум төгрөгийг дараах чиглэлээр зарцуулахаар шийдвэрлэв.
-Хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах
-Хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлэг байгуулах хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх
-Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын задгай талбай, хөлбөмбөгийн талбайн засвар шинэчлэлд зарцуулахаар болов.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Хүүхэд багачууд маань өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэж байгаа учраас хүүхдийн төлөөх хамгийн чухал шийдвэрүүдээ гаргах нь зөв гэж үзэж байна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл оновчтой бодлого шийдвэр гаргаж түүнийгээ бодитой хэрэгжүүлэн үр дүнд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай бий. Бид нийгэмд хүүхдийн төлөө манлайлсан шийдвэр гаргаж хэрэгжүүлж чадвал бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгэм, төрийн болон төрийн бус байгууллагууд үр дүнтэй ажиллах боломж бүрдэх юм.

Хүүхдийн төлөө хийсэн бодит ажлууд чанга дуугарах ёстой. Түүнээс "хүүхдийн төлөө" гэж чанга дуугарах нь чухал биш. Сая UNICEF-ын даргатай уулзлаа. Хүүхдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн 70 хувь нь гэр бүлийн орчинд үлдэгдэж байна. Хүчирхийллийг бууруулахад гэр бүлийг соён гэгээрүүлэх шаардлагатай.

#онцолсон, #live, #Ерөнхий сайд, #Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, #livetext,