Өмнөд Солонгосын парламент хүүхэд, өсвөр үеийнхний дунд газар авсан гар утасны донтох хандлагыг хязгаарлах зорилгоор сургуульд хичээлийн цагаар гар утас болон ухаалаг төхөөрөмж хэрэглэхийг хориглох тухай хуулийг баталлаа. Энэхүү хууль 2026 оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжиж эхлэх юм. 

Өмнөд Солонгосын Засгийн газраас 2024 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 25 хувь нь, тэр дундаа 10-19 насны өсвөр үеийнхний 43 хувь нь гар утасны их хамааралтай болжээ. Сурагчдын гуравны нэг нь нийгмийн сүлжээгээр цагийг хэт удаан өнгөрүүлдэг гэж хүлээн зөвшөөрсөн нь сургалт, нөхөрлөл, нийгмийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж эцэг эхчүүд үзэж байна.

Хууль хэрэгжсэнээр сурагчдын анхаарал төвлөрөл нэмэгдэж, хичээл тасалдал багасна гэж иргэд үзэж байгаа бол сурагчид гар утсыг хурааж авах нь шийдэл биш гэж үзэх нь ч байна.
Ийнхүү Өмнөд Солонгос нь Финлянд, Франц, Итали, Нидерланд, Хятад зэрэг орны жишгийг даган гар утасны хэрэглээг хуулиар хязгаарласан цөөн орны нэг болж байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Өмнөд Солонгос, #хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглолоо,