АНУ-ын Вашингтон мужийн Редмонд хот дахь “Microsoft” компанийн төв байранд болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр долоон хүнийг цагдаа нар баривчиллаа. Тэд компанийн ерөнхийлөгч Брэд Смитийн өрөө рүү дайран орж, Израилын цэргийн байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааг зогсоохыг шаардсан байна.
Жагсаалд оролцогчдын дунд “Microsoft”-д одоо ажиллаж байгаа, өмнө нь ажиллаж байсан хүмүүс багтсан гэж “No Azure for Apartheid” бүлэг мэдэгдэв. Тэдний гол шаардлага нь компанийн үүлэн тооцооллын “Azure” платформыг Израилын цэргийн ажиллагаанд ашиглаж буйг таслан зогсоох явдал юм.
“Microsoft”-ын ерөнхийлөгч Брэд Смит мэдээлэл хийхдээ баривчлагдсан хүмүүсийн хоёр нь тус компанийн ажилтан байсан гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт мөн компанийн төв талбайд болсон эсэргүүцлийн үеэр 18 хүнийг баривчилсан бол өмнө нь ч “Microsoft”-ын хэд хэдэн ажилтан удирдлагын илтгэлийг тасалдуулсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан тохиолдлууд гарч байжээ.
Эх сурвалж: AP

#“Microsoft” компани, #Жагсаал,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555