Европын холбооны дипломатч Кая Каллас энхийн хэлэлцээрийн хүрээнд газар нутгаа солилцохгүй байхыг Украинд сэрэмжлүүлж, “Энэ бол Путины урхи” хэмээн мэдэгдсэн байна.
Украины Донбасс мужийн асуудал олон жилийн турш маргаан дагуулж, сая сая украин иргэн тэндээс дүрвэсэн ч Украины тал газар нутгаа өгч буулт хийхийг эрс эсэргүүцэж буй. Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энхийн хэлэлцээнд газар нутгийг солилцох боломжтой гэж санал болгосон нь маргаан дагуулсаар буй.
Каллас Украины аюулгүй байдлын баталгааг цаасан дээрх амлалтаар бус, хүчирхэг армиар хангах ёстойг онцлоод Европын холбоо Оросын эсрэг шинэ багц хоригийг боловсруулах гэж буйг мэдээлэв.
Нөгөө талаас, Украины Ерөнхийлөгч Зеленский Орос жинхнээсээ хэлэлцээ хийх сонирхолгүй байгааг шүүмжилж байна. Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб зэрэг Европын удирдагчид ч Путин энхийн хэлэлцээнд оролцох хүсэлгүй байгаа талаар ижил байр суурь илэрхийлсэн.
Эх сурвалж: BBC

#Европын холбоо, #УКраин,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557