Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө" сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгос улсын амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Цагдаагийн ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв зэрэг төрийн чиг үүргийн байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хэлэлцүүлэг нь цахим болон танхим хосолсон хэлбэрээр явагдсан бөгөөд оролцогчид шилдэг туршлагуудаас суралцаж, амиа хорлолтын түвшинг үр дүнтэй бууруулах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар нэгдсэн байр суурьт хүрсэн. 

Амиа хорлолтын түвшинг бууруулахын тулд салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир амиа хорлолтоос сэргийлэх чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид, холбогдох салбарууд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулж, тогтолцооны бүтэц, зохион байгуулалт, үүрэг оролцоо хамтын ажиллагааг тодорхой болгож, нэгдсэн нэг чиглэлд хүрэхээр ажиллаж байна.

#сэмүт, #“Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө" сэдэвт хэлэлцүүлэг,