Израилын цэргүүд Газын хотын зүүн хэсэг рүү агаараас пуужингаар, хуягт техникээр газраас довтолж 11 хүнийг хөнөөсөн байна. Үүний зэрэгцээ ХАМАС-ын удирдагч Халил аль-Хайя тэргүүтэй төлөөлөгчид Египетийн нийслэл Каирт ирж гал зогсоох хэлэлцээг сэргээхээр бэлдэж байна.

Израил, ХАМАС-ын хооронд 60 өдөр гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээ долдугаар сарын сүүлээр Катарын уулзалтын дараа мухардаад байсан юм. Улмаар Израил довтолгоогоо эрчимжүүлж, Газыг бүрэн хяналтдаа авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм.

ХАМАС-ын зүгээс Газын удирдлагыг шилжүүлэхэд бэлэн, харин Палестин улс байгуулагдахаас өмнө зэвсгээ хураалгахгүй гэдгээ илэрхийлсэн бол Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС-ыг бүрэн устахаас нааш дайн дуусахгүй гэж мэдэгдэж байна.

Палестины Эрүүл мэндийн яамны мэдээллээр, Газад өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлаас болж 227 хүн нас барсны 103 нь хүүхэд байна.  

Эх сурвалж: Reuters 

#Хамас,