Live
НИЙГЭМ

НГЗБА: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах хүртэл 0.07 га газар олгохгүй

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.

Энэхүү алба нь,

  • Газрын тухай багц хууль,
  • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,
  • Нийгэм эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,
  • Нийгэм эдийн засгийн зорилтууд, 
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
  • Нийслэлийн Засаг даргаас газрын талаар баримтлах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахад чиглэдэг билээ.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Нямдаваа “Манай албанаас “Цахим шилжилт-хамтын шийдэл” аян өрнүүлээд байгаа. Энэ аяны хүрээнд газартай холбоотой асуудлыг цахимаар шийдэх, өөрийн биеэр очиж бичиг цаас болохгүйгээр https://egazar.gov.mn/ веб сайт болон аппликэйшнаар дамжуулж гар утасны болон регистрын дугаараар бүртгэлээ нээлгэснээр өөрийн газар тай холбоотой бүхий л мэдээллийг харах, хүсэлт илгээх, санал авах зэрэг боломжтой. Төрийн үйлчилгээ хялбар болж байгаа гэдгийг сурталчлах зорилготойгоор энэхүү өдөрлөгт оролцож байна.

Иргэд эрхээ мэддэг хэр нь үүргээ мэддэггүй. Эрхээ эдлэх гээд яваад байдаг, төрийн байгууллагаас үүргээ биелүүл гэхээр уг шаардлагыг биелүүлдэггүй. Энэ бол газрын маргааны нэгэн эх үүсвэр. Мөн хашааны цэг тэмдэгтийг зургийн дагуу тогтоолгодоггүй. Аль нэг нь догол гудамж гаргалаа гэвэл барьцамтгай ханддаг. Дээр нь контейнэр, гараашийг зөвшөөрөлгүйгээр барьж, байгуулах, гэрчилгээн дээр олгосноос илүү талбайд хашаа барих гэх мэт асуудлаас болж газрын маргаан үүсдэг. Энэ бол эрхээ эдлэх гээд үүргээ биелүүлэхгүй байгаа нэг хэлбэр юм” гэв.

Түүнчлэн 0.07 га газрыг он дуустал олгохгүй талаар “Улсын хэмжээнд 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг батлагдсаны дараагаар 0.07 га газрыг олгохоор шийдвэрлэсэн. Учир нь уг баримт бичгийг үндэслэн 0.07 га газрыг зохион байгуулалттайгаар олгох юм. Тэгэхгүй бол иргэд өөрсдөө газар зохион байгуулалт хийж байна. Төрийн байгууллагаас олгосон кадастрын зургийн дагуу хашаа барихгүй байна. Газар авлаа гэж бодоход дэд бүтэцггүй газар учир иргэд хашаа барьдаггүй. Мөн газартай хүн дахин газар авахыг хүсдэг. Энэ байдлыг таслан зогсоож, зорилтот бүлгийн иргэдэд олгох асуудлыг төлөвлөлттэйгээр шийдэх үүднээс он дуустал буюу дээрх баримт бичгийг батлагдах хүртэл олгохгүй байхаар шийдвэрлэсэн” хэмээн ярилаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet