ДЭЛХИЙН МЭДЭЭ

Сингапур Улс контент, аппликэйшнийг хаах эрх бүхий хууль баталсан нь шүүмжлэл дагуулж байна

Сингапурын парламент улс төр дэх гадаад улсуудын хөндлөнгийн оролцоог шийдвэрлэх зорилгоор Засгийн газарт давуу эрх олгох хууль баталсан бөгөөд энэ нь сөрөг хүчин болон шинжээчдийн зүгээс шүүмжлэл дагуулж байна.

Гадаадын хөндлөнгийн оролцооны эсрэг арга хэмжээний тухай хууль (FICA) гэж албан ёсоор нэрлэж буй уг хуулийн төслийг орон нутгийн цагаар даваа гарагийн орой баталсан бөгөөд 75 гишүүн дэмжиж, 11 сөрөг хүчин эсэргүүцэж, хоёр гишүүн түдгэлзсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

Уг хуулийн дагуу эрх баригчид интернет, сошиал медиа үйлчилгээ үзүүлэгчид, мөн вебсайтын операторуудаас хэрэглэгчийн мэдээллийг авах, контент хаах, аппликэйшн устгахыг шаардах эрхтэй болжээ. Түүнчлэн хуульд зааснаар улс төрийн ач холбогдолтой хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүс хандив өгөхтэй холбоотой хатуу дүрмийг мөрдөж, гадаадын байгууллагуудтай холбоо тогтоосон бол мэдэгдэх үүрэг хүлээсэн байна.

“FICA нь Сингапурчууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхэд нөлөөлөхгүй, мөн Сингапурын улс төрийн талаар нээлттэй, ил тод байдлаар мэдээлэх, тайлбар өгөх гадаадын иргэд эсвэл хэвлэлд хамаарахгүй” гэж Дотоод хэргийн яам мэдэгджээ.

Гэхдээ зарим шүүмжлэгчид болон “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага энэ хууль нь бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг урхинд оруулах боломжтой гэж үзэж байна. Мөн мэргэжилтнүүд болон Сингапурын сөрөг хүчний намууд гүйцэтгэх эрх мэдлийн хүрээг хумьж, асуудалд тэнцвэртэй хандаж, шүүхийн байгууллагаар дамжуулан хяналт тавихыг уриалжээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet