Францын өмнөд хэсгийн Сент-Лоран-де-ла-Кабрерисс бүсэд гарсан ойн түймэр дэгдсэний улмаас 16,000 га мод шатааж, нэг хүн амь үрэгдэж, гурван хүн сураггүй болжээ. Галд иргэдийн орон сууц, барилга байгууламж ч өртөж буй. 
Өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн түймэр Испанийн хилээс 100 км зайтай, Газар дундын тэнгисийн ойролцоох Аудын бүсэд асар хурдтай дэгдэн, Парисын газар нутгаас  1.5 дахин том талбайг  хамарсан бөгөөд 1949 оноос хойш гарсан  хамгийн том ойн түймэр болоод байна. 

Францын Цаг уурын албаны мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэт халж, агаарын хэм нэмэгдсээр буй нь түймрийн шалтгаан болж байгаа юм. Ерөөс энэ зун Европт олон жилийн дунджаас давж халж буй тул цөөнгүй бүсэд ойн түймэр гарч байна. 

Эх сурвалж: Reuters 

#ойн түймэр, #Франц,