Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал Туркменистан улсын Аваза хотноо үргэлжилж байна.
Бага хурлын хүрээнд бүгд хуралдаан ба ерөнхий санал, шүүмжлэл болон өндөр түвшний хэлэлцүүлэг, үзэсгэлэнгүүд, 90 гаруй дагалдах арга хэмжээ зохиогдож байна.
Авазагийн бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш тэргүүтэй өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөөс гадна, далайд гарцгүй хөгжиж буй орнууд, НҮБ-ын гишүүн орнууд, олон талт оролцогчдын төлөөлөл бүхий 3,000 гаруй зочид оролцож байна.
Энэхүү гуравдугаар бага хурлаар батлах Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр тэргүүлэх чиглэлүүд бүхий 356 заалтаас бүрдэнэ.
Уул уурхай, ховор ашигт малтмал, дэлхийн ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт ба санхүүжилт, сэргээгдэх эрчим хүч, технологийн шилжилт, цахим холболт зэрэг ирэх 10 жилд эрчимтэй өрнөх шинэлэг зүйл, заалтуудыг багтаасан. Үүнд:
• Бүтцийн өөрчлөлт болон шинжлэх ухаан, технологи, инноваци;
• Худалдаа болон худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн интеграцчлал;
• Транзит, тээвэр болон холболт;
• Дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт болон гамшигт эмзэг байдлыг бууруулж, тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх;
• Хэрэгжүүлэх арга зам зэрэг болно.

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд худалдааны өртөг өндөртэй, далайд гарах гарц хязгаарлагдмал хэдий ч технологи инноваци дээр тулгуурлан бодлого боловсруулж хөгжлийн баримт бичигтээ тусгахыг онцолж байна.
Энэ хүрээнд “Бүтцийн өөрчлөлт болон шинжлэх ухаан, технологи, инноваци нь ДГХБО-ын хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал оролцож илтгэл тавилаа.
Тэрээр хэлсэн үгэндээ, далайд гарцгүй орнууд өөрсдийн онцлогт тулгуурлан үнэ цэнийг бий болгосон хөгжлийг сонгох, боловсруулах үйлдвэр, инновацын экосистемийг дэмжиж нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхийн давуу талыг онцоллоо.
Мөн шинжлэх ухаан, технологи, инновацыг дэмжсэнээр худалдааны логистикийг цахимжуулах, дэлхийн сүлжээнд холбогдох бодит боломжууд байгааг онцлоод Монгол улсын шинжлэх ухаан инновацийн бодлогоос илтгэлдээ онцоллоо гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ.

#онцолсон, #Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал, #Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал,