АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Йорк хотын терроризмаас сэргийлэх санхүүжилтийг 64 сая ам.доллараар бууруулахаар болжээ. Нью-Йоркт зэвсэгт этгээд дөрвөн хүний аминд хүрсэн халдлагын дараахан буюу өнгөрсөн баасан гарагт Холбооны Онцгой байдлын агентлаг энэхүү шийдвэрийг албан ёсоор зарласан байна. 
Хотуудад террорист халдлага гарахаас сэргийлэх, хүчирхийллээс хамгаалах зорилгоор энэхүү санхүүжилтийг олгодог бөгөөд Нью-Йоркийн хувьд хуваарилалт нь жил бүр буурсаар, 2025 онд өмнөх оныхоос 41 хувиар багасаад буй. 

Нью-Йорк мужийн Гамшгаас хамгаалах, аюулгүй байдлын газар “Үндэслэл, тайлбаргүйгээр санхүүжилтийг ийнхүү танаж байгаа нь утгагүй. Эрсдлийн түвшин улам нэмэгдэж байхад санхүүжилт буурч байгаа нь байж боломгүй зүйл" гэж мэдэгдлээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд Манхэттен дүүрэгт хоёр ч удаа өндөр албан тушаалтан руу чиглэсэн халдлага гараад буй. Хамгийн сүүлд өнгөрсөн долоодугаар сард хагас автомат буугаар зэвсэглэсэн этгээд NFL болон томоохон санхүүгийн байгууллагууд байрладаг барилгад халдан дөрвөн хүнийг хөнөөсөн юм.
Нью-Йорк хот өмнөх жилүүдэд тус санхүүжилтээ хот даяар камер, дугаар танигч, илрүүлэгч төхөөрөмжүүдийн сүлжээ бий болгоход ашиглаж байжээ. 

Эх сурвалж: Reuters 

#Нью-Йорк хот, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,