Израил Улс агаарын цохилтоо зогсоож, хүмүүнлэгийн байнгын гарц нээсэн тохиолдолд Газын зурваст барьцаанд буй хүмүүст тусламж хүргэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ ХАМАС мэдэгдэв.

Тус бүлэглэл барьцаанд байгаа, туранхай, ядруу израил иргэний дүрс бичлэгийг олон нийтэд цацсан бөгөөд энэ нь дэлхий нийтийн шүүмжлэлд өртөж, Франц, Герман, Их Британи, АНУ зэрэг улсууд хүчтэй эсэргүүцлээ илэрхийлээд буй. Үүний зэрэгцээ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Улаан загалмай” нийгэмлэгийн орон нутгийн салбартай холбогдож, барьцаанд буй хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүссэн байна.
Израилын мэдээлснээр, Газад барьцаалагдсан 50 хүний 20 орчим нь амьд байх магадлалтай байгаа юм.

Эх сурвалж: Reuters 

#Хамас, #Израилын дайн,