НИЙГЭМ

Орос, Монголын цэргүүд “Ми-8” нисдэг тэргээр анх удаа хамтарсан нислэг үйлджээ

 “Сэлэнгэ-2021” хамтарсан сургуулилалтын үеэр Орос, Монголын цэргүүд “Ми-8” нисдэг тэргээр анх удаа хамтарсан нислэг хийж байна гэж Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

“Монгол Улсын нутаг дэвсгэрт болж буй Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2021” сургуулилалтад Дорнод цэргийн тойргийн нисэх хүчин оролцож байгаа бөгөөд нисэх багийнхан “Ми-8” нисдэг тэргээр Монголын Зэвсэгт хүчний нисэгчидтэй анх удаа нислэг үйлдэж байна” гэж мэдээлэлд дурдсан байна.

ОХУ-ын Агаар-сансрын хүчин, Монгол Улсын Агаарын цэргийн бие бүрэлдэхүүн нислэгийн бэлтгэл, нисэхийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хамтран гүйцэтгэж, туршлага солилцож буй юм. 

“Сэлэнгэ” сургуулилалтын үеэр “Ми-8” нисдэг тэрэгний багийнхан анх удаа хамгийн хүнд даалгавруудын нэг болох байлдааны талбараас шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх тактик боловсруулна. Түүнчлэн агаараас мина тавих сургуулилалтыг анх удаа хийх юм.

Үүнээс гадна, Ми-8АМТШ “Терминатор” нисдэг тэргүүдээр байлдааны сургуулилалт хийх явцад найрсаг орнуудад “болзошгүй дайсныг” устгах тактикийн десантуудыг тухайн бүс нутагт хүргэх тактик боловсруулна.

“Сэлэнгэ-2021” сургуулилалт уулархаг хээрийн бүсэд цаг уурын хүнд нөхцөлд явагдаж байна. Оросын талаас уг сургуулилалтад Дорнод цэргийн тойргийн Буриад дахь анги нэгтгэлүүд оролцож байгаа юм. Энэ жилийн сургуулилалтад нийтдээ 1500 хүртэл цэргийн албан хаагч, 200 гаруй нэгж байлдааны болон тусгай техник хэрэгсэл оролцож байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet