Анголд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж, багадаа 22 хүн амиа алдаж, 150 шахам хүн шархдаж, 1200 гаруй хүнийг баривчилсан байна. Энэ долоо хоногийн даваа гарагт эхэлж, нийслэл Луанда болон зургаан мужид өрнөсөн энэхүү хөдөлгөөний үеэр үймээн дэгдэж, дэлгүүр, худалдааны төв рүү халдаж тоносон, автомашин шатаасан тохиолдлууд гарчээ.
Засгийн газар энэ сарын эхээр дизель түлшний татаасыг зогсоож, үнийг 30 гаруй хувиар нэмэхээ зарласны дараа олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрсэн нь энэ аж. Тэр дундаа олон нийтийн тээврийн гол хэрэгсэл болох микро автобусуудын үнэ 50 хувиар өссөн нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж байна.

Ерөнхийлөгч Жоау Лоуренсогийн мэдэгдэлд дурдсанаар, үүссэн эмх замбараагүй байдлыг хянахын тулд цэргийн хүчийг дайчлахад хүрсэн аж. Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт болсон тайван жагсаалын үеэр цагдаагийнхан резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий ашиглан хүч хэрэглэсэн гэж хүний эрхийн байгууллагууд мэдэгджээ.
Ангол нь Африкийн томоохон нефть экспортлогч орнуудын нэг. Гэвч дотоодын хэрэгцээгээ хангахуйц боловсруулах үйлдвэргүй тул дизель, бензинийг өндөр үнээр импортоор авдаг.
Эх сурвалж: Euronews

#Ангол,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3565